Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас хойш цас орж эхэлсэн. Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна. Давс, бодис цацсан ч цас мөсний хайлалт явагдахгүй, үр дүнгүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хүндрэл үүсчээ. Давс, бодис нь -25 градуст хайлалт өгдөг. Сүүлийн хоёр хоног эрс хүйтэрч, өдрийн цагаар бага зэргийн хайлалт өгч, оройн цагаар тус хайлалт нь зам талбайд барзайлт, бөмбөлөг үүсгэж байна. Өнөөдөр уг асуудлаар холбогдох байгууллагуудтай хуралдаж, зам цэвэрлэгээний шинэ технологи турших асуудлаар хэлэлцлээ. Давс, бодисоо шөнийн цагаар болон үүрээр цацаж байгаа ч цаг агаар хүйтэн байгаа тул замын цас, мөс хайлахгүй байна гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор нийслэлд замын түгжрэл нэмэгдсэн тул он дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх шийдвэр гарчээ.
Уг асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр 11:30 цагт олон нийтэд мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл (24)