Зариг.мн мэдээллийн сайтын эрхчлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод 18 хонож байна. Өнгөрсөн хугацаанд түүний өмгөөлөгч нар хэдэнтээ хүсэлт гаргаж, гадуур шалгуулах хүсэлт гаргасан.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гадуур шалгахыг иргэд, олон нийт хүссээр байгаа билээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн фитнес коуч Анухай дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Шавь минь хэцүү газарт үйл тамаа үзэж байхад би энд баяр тэмдэглэх хүсэл алга. Энэ жил ямар ч шинэ жилийн баярт очоогүй бас очихгүй. Хүмүүс зөндөө урьсан шалтгаан нь ердөө л энэ байна. Өнөрөө маань надад бол үнэхээр өөрийгөө харуулж чадсан тийм л хичээнгүй тэмцэгч шавь минь. Удахгүй уулзана гэж найдаж байна. Өөр бусад хайртай үйлчлүүлэгч, шавь нар минь хүнд байдалд орвол багш хүний сэтгэлээр эцсийн хүртэл хажууд нь бат бөх зогсох болно" гэжээ.
Сэтгэгдэл (23)