Хууль батлагдлаа: 109 хуульд цахим харилцааг зохицуулсан өөрчлөлт орлоо


Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 орчим хуулиас цахим шилжилтийг удаашруулах нөхцөл үүсгэж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хууль батлах бүх шатанд хэлэлцүүлснээр 109 хууль нь өнөөдөр УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдлаа.

 Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар:

“Манай байнгын хороо нийгэм, эдийн засгийн бүх салбарт цахим харилцаа, түүнд хэрэглэгдэх цахим баримт бичгийг баталгаажуулсан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр зорьж, өнгөрсөн хугацаанд энэ ажилд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог ханган ажилласан.

 109 хуулийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлснээр эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, банк санхүү гэх мэт олон салбарын харилцаа, гааль, татвар, улсын бүртгэл зэрэг төрийн бүх үйлчилгээнд цахим технологийн дэвшлийг ашиглах, хүний оролцоог багасгах, хүнд суртал, зардал төсвийг хэмнэх боломжууд нээгдэж байна. Том агуулгаар нь зарим давуу талыг дурьдвал: 

  • Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгов.
  • Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг бүрмөсөн зогсоолоо.
  • Компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, банкны данс нээх гэх мэт бизнес эрхлэх гарааны үйл ажиллагаа бүрэн цахимжиж, хүндрэлгүй боллоо.
  • Эдгээр хуулиудаас 30 орчим нь банк, санхүүгийн байгууллагад хамаарах бөгөөд данс нээх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, энэ салбарын старт-апууд болох финтекийн хөгжлийг бодитоор дэмжиж байна.
  • Мөн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх, төвлөрөл, түгжрэлийг сааруулах зорилгоор төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг хороо, сумын байранд байгуулахаар боллоо” гэв.

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 15 минутын өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 32 минутын өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 1 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна 2 цагийн өмнө
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв 2 цагийн өмнө
Nas Summit team давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээг сонголоо 2 цагийн өмнө
Монголын хамгийн анхны, хамгийн том автомашины их дэлгүүр үүд хаалгаа нээлээ 2 цагийн өмнө
Улаабаатарт өдөртөө 12 градус дуаан байна 4 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 20 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 22 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 23 цагийн өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 23 цагийн өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 23 цагийн өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 23 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан Өчигдөр
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана Өчигдөр
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ Өчигдөр