Улсын хэмжээнд өнгөрсөн өдөр гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ. Үүнээс гурав нь Улаанбаатарт, гурав нь орон нутагт гарсан гал түймрийн дуудлага байна.Улаанбаатарт гарсан гал түймэрт нэг иргэн өртөж, амиа алджээ.
Тодруулбал, өнгөрсөн шөнө 00:35 цагт "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт амбаар шатаж байна" гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг очиход 48 настай, эрэгтэй галд өртсөн байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна