“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна


Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчӨ.Золбаяраар ахлуулсан Ажлын хэсэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өнөөдөр ажиллалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан юм.Энэ хүрээнд хангайн бүсэд 33 сая мод, говийн бүсэд 30 сая мод, суурьшлын
бүсэд 27 сая мод, хамгаалалтын зурваст 10 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийжээ.

“Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төвийг байгуулж ашиглалтад оруулсан. Мөн Хөрсний инновац, технологийн төв, Хангайн бүсийн Мод үржүүлгийн цогцолбор, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уул уурхайн компаниудад том боломж бий болгосон гэдгийг Ерөнхий захирал Г.Ёндон энэ үеэр онцоллоо.

Европын Холбооноос цаашид уул уурхайн импортын бүтээгдэхүүнд ногдуулах нүүрстөрөгчийн татварын механизмыг боловсруулж байгааг дурдав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад уул уурхайн компаниуд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулснаар эдийн засгийн үр ашгаа өсгөж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэллээ.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш тус үйлдвэр нийт 3.4 сая модыг тарьж, 500 мянган модны тарьц үржүүлсний зэрэгцээ Хангалын голын дагуух татмын ойг нөхөн сэргээх, Байгалийн бургасан ойн плантац байгуулах ажлыг гүйцэтгэсэн байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.94
2024/05/04
0
0
Японууд шиг шилмүүст модны суулгацыг уулын амуудаар тарьж ойжуулах хэрэгтэй. Улиасыг ямар мод гэхэв... Харшилын уурхай
Хариулах
Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд хүүхдүүд олноор хордлогод орсон шалтгааныг яаралтай олж тогтоон, хариуцлага тооцохыг даалгалаа 5 цагийн өмнө
Нийслэлд +30 градус дулаан 5 цагийн өмнө
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 21 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 23 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо Өчигдөр
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо Өчигдөр
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана Өчигдөр
Улаанбатарт +28 градус дулаан Өчигдөр
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ 2025/07/18
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2025/07/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/07/18
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ 2025/07/18
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 2025/07/18
Нийслэлд бага зэргийн бороо орно 2025/07/18
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17