Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгдлээ


Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын эм үйлдвэрлэлийн салбарын томоохон үйлдвэрийг тэргүүлдэг нөлөө бүхий бизнес эрхлэгч юм.

Өргөмжит консул Надеем Халид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, монгол үндэсний соёл урлагийг Пакистан улсад сурталчлах чиглэлээр идэвхтэй ажилладаг байна. Консулын газрын нээлтэд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн, Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг оролцжээ.

Монгол, Пакистан улс 1962 оны гуравдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ хавсран хариуцдаг. Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал энэ оны хоёрдугаар сард тус улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байв.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 1 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 1 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 2 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 3 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 3 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 3 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 5 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ 21 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! 21 цагийн өмнө
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    21 цагийн өмнө
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 44 байршилд нөөцийн мах худалдаалж байна Өчигдөр
Б.Жавхлан: “Алт-3” хөтөлбөр валютын нөөц нэмэгдүүлэхэд ач тусаа өгнө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр ч орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна Өчигдөр
Бага ангийнхны зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Туул хурдны зам, хотын тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл 50 хувь буурна Өчигдөр
ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна Өчигдөр