Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэхгүй байх заалт хэрэгжиж эхэлсэн үү

Н.Мижидмаа
2024/05/15

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.05.15/ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг  арилгах зорилгоор батлагдсан УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолын  хэрэгжилтийн талаар  мэдээлэл сонслоо. Байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн 57.1 хувь нь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Тогтоолд төр өөрт байгаа мэдээллийг  иргэд, аж, ахуй нэгжээс асуухгүй гэсэн чухал заалтыг тусгасан. Жишээлбэл, Монгол Улсын иргэн тэтгэвэрт гарахын тулд олон байгууллагаас бичиг, цаас хөөцөлдөж явах хэрэгтэй болдог. Энэ нь эргээд хүнд суртал үүсгэдэг.  Тиймээс тогтоолтой холбоотой заалтууд хэрэгжиж эхэлсэн үү. Мөн дотоодын  роуминг үйлчилгээг нэвтрүүлэх дэд бүтцийг бий болгох ажил ямар шатанд явж байна гэдгийг албаныхнаас тодруулав.

ЦХХХЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга  Б.Батцэцэг “Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс нэхэхгүй байх тал дээр төрийн байгууллагуудтай хамтарсан уулзалтуудыг хийж байгаа. Уг ажлын хүрээнд ХНХЯ-нд салбарын процессын инженерчлэл орсонтой холбогдуулан E-Mongolia аппликейшнд зарим үйлчилгээг холбох, мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээллийг саадгүй солилцох тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй байх асуудалд хуулийн зохицуулалтаас   гадна төрийн албан хаагчдын ойлголтод өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тиймээс E-Mongolia академийн Төрийн цахим зохицуулалтын  газар төрийн үйлчилгээг цахимаар хүргэхтэй холбоотойгоор цахим хуулийн хэрэгжилтийг хангах талаар сургалт хийж байгаа.  Мөн 109 хууль батлагдсантай холбоотой ЦХХХЯ салбар, салбарын байгууллагын төрийн албан хаагчдад чиглэсэн мэдээлэл таниулах сургалтыг хийж байна. 

Дотоодын  роуминг үйлчилгээг нэвтрүүлэх асуудлаар Харилцаа, холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өгсөн.  Хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээгүй байгаа. Одоогоор энэ чиглэлээр ямар нэгэн ажил хийгдээгүй. Хуулийн төсөл батлагдвал холбогдох зохицуулалтуудыг тусгасан байгаа” гэв.

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
2024/05/16
0
0
Батшугар залуу хүн гэхэд их мундаг, хуучуулын 30 жил хийж чадаагүйг 1,2 жилийн дотор хийж чадлаа. Улсын хөгжил 1 шат ахиж, дэлхийтэй хөл нийлүүлэн хоцхохгүйн төлөө чармайн зүтгэж б.а даа АМЖИЛТ ХҮСЭЕ
Хариулах
129.205.113.172
2024/05/16
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
2405:5700:303:97a1:6dbe:2a32:ab77:c566
2024/05/15
0
0
Энэ гэж марзан гар
Хариулах
Шинэ мэдээ
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 39 минутын өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 46 минутын өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 58 минутын өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 1 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 1 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 2 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна 4 цагийн өмнө
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна 4 цагийн өмнө
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ 19 цагийн өмнө
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав 21 цагийн өмнө
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 21 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой 22 цагийн өмнө
"Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан үе, үеийн генералуудад хүндэтгэл үзүүллээ 22 цагийн өмнө
Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана 23 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа Өчигдөр
Ээж модонд архи, сүү, хадаг хэрэггүй ус хэрэгтэй. Амьдралын эх ус, усны эх мод Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгааллаа Өчигдөр