Д.Амарбаясгалан: Нийслэлчүүд энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил худалдан авах боломж бүрдэнэ


Сүүлийн хоёр жилд гурилын үнэ огцом өсөж, нэг килограмм нь 1100-2500 төгрөг буюу 78-100 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас үнийн өсөлтийг бууруулахаар импортын гурилын татварыг хугацаагүй тэглэх хуулийн төслийг санаачилж улмаар УИХ-аар баталсан билээ.

Тэгвэл уг хуулийн хэрэгжилт хэзээнээс иргэдийн амьдралд мэдрэгдэв вэ гэдэг асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Гурилын үнэ хямдарч байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг-ын дээд гурил 65 мянган төгрөг болсон байна. Нэгдүгээр гурил нэг кг нь 1180 төгрөгийн үнэтэй буюу 50 кг нь 59 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт гурилын үнийн энэ нөлөө мэдрэгдэж эхэлсэн.


Энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тн гурил орж ирнэ. Тэгэхээр Улаанбаатар хотын хэрэглэгчид энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой буюу сонголттой болж байна. Мэдээж иргэд маань сонголтоор буюу дотоодын гурилаа эсвэл импортын гурил худалдан авах нь сонголтын асуудал. Гол нь зах зээлд сонголт бий болгож өгч, өрсөлдөөний зарчмаар асуудлыг шийдэх нь гэж үзэж байгаа юм.  Өнөөдөр Увс аймгийн Улаангом хотод нэг кг нь 1180 төгрөгийн үнэтэй зарагдаж буй нэгдүгээр гурил Төв аймгийн Эрдэнэсант суманд 3200-3700 төгрөгөөр зарагдаж байгаа.

Иргэдийн дунд явуулсан социологийн судалгаагаар үнийн өсөлт хамгийн том дарамт болж байна.. Орон нутгийн түвшинд үнийн өсөлт дотор гурилын өсөлт нэгдүгээрт, дараа нь эм, эмийн бүтээгдэхүүн, гуравдугаарт нефть шатахуун, дөрөвдүгээрт бусад бараа бүтээгдэхүүн гэж эрэмбэлэгдэж байна" гэлээ.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2001:9b1:4122:4800:5f:1f0c:55aa:7e0f
2024/05/17
0
0
ULAAN OROSTOI NIILJ BGAAD HEDEN GURILIIN UILDVEREE USTGAJ AVAH YUM BIZ DEE ENE GULGUR NUHUR
Хариулах
Шинэ мэдээ
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо 38 минутын өмнө
Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ 43 минутын өмнө
Нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр хуулийн төсөл боловсруулж байна 2 цагийн өмнө
ХЗБХ: Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 85 болж нэмэгдлээ 3 цагийн өмнө
​ Соёл, урлагийн салбарын оны шилдгүүд энэ сарын 27-нд тодорно 3 цагийн өмнө
Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Шинэ авто худалдааны төвийн орчимд өвсөн ачсан ачааны машин шатаж байсныг унтраажээ 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Өнөөдөр 34 метрийг давж хүчтэй салхилна 4 цагийн өмнө
Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь хугацаат цэргийн алба хаагчдаа эргэжээ 19 цагийн өмнө
АН-ын бүлгийн гишүүд Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс мэдээлэл сонсжээ 20 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг дэвжив 21 цагийн өмнө
Б.Батцэцэг: Тусгай үүргийн элчин сайдууд төсвөөс нэг ч төгрөгийн цалин авахгүй 21 цагийн өмнө
Дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно 21 цагийн өмнө
ХЭҮК: “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна 21 цагийн өмнө
Б.Баярсайхан: Энэ жил хүүхэд хамгааллын зардалд 20,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн 21 цагийн өмнө
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын даргаар томилогдсон Д.Гэрэл ажлаа хүлээн авчээ 22 цагийн өмнө
2024 онд 415 хүн сүрьеэ өвчний улмаас нас барсан 22 цагийн өмнө
Ирэх даваа гаргаас нийслэлийн сурагчдын бие даалтын 7 хоног эхэлнэ 23 цагийн өмнө