Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа

Ц.Цэрэнбадам
2024/05/16

Голомт банк анх удаа олон улсын зах зээл дээрээс гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг амжилттай босгож, арав гаруй жил тасраад байсан Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээл дэх санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээлээ.

Энэхүү үйл явдал нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас олон улсын зах зээл дээр бие даан бонд босгож буй анхны тохиолдол болж байна. Тус бондын андеррайтераар дэлхийн томоохон банкнууд болох “J.P. Morgan Securities PLC”, “Deutsche Bank AG” болон “Korea Investment & Securities Asia Limited” хамтран ажиллалаа. Moody’s/S&P байгууллагуудаас бондын үнэлгээг B3/B гэж үнэлсэн нь Голомт банкны үнэлгээ Монгол Улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа юм.

“Голомт банк олон улсын зах зээл дээр бонд арилжсан нь сүүлийн 12 жилийн хугацаанд ам.долларын бондыг зах зээл дээр гаргасан Монголын анхны арилжааны банк боллоо. Голомт банк өөрсдийгөө төдийгүй Монгол Улсыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулж, олон улсын зах зээл дээр гарсандаа баяртай байна.” гэж Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар онцоллоо.

Голомт банк 4-р сарын 29-нөөс эхлэн олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулсан ба бондын захиалга авах үеэр нийт захиалга 500 сая ам.долларт хүрч, санхүүжилтийн зорилтот дүнгээс даруй 200 сая ам.доллароор давсан байна. Голомт банкны олон улсын зах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын бонд нь жилийн 11 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, Reg S/144A форматаар амжилттай гарч, бондыг АНУ, Ази, Европ болон Монголоос мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авчээ.

“Бидний хувьд энэ бүгд цоо шинэ зүйл байлаа. Энэ үйл явдал Монголын илүү олон үнэт цаас гаргагчид дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарах шинэ зам боллоо гэж харж байна.” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като сэтгэгдлээ хуваалцсан юм.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр ийнхүү 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь Монголын банкны секторын хувьд долларын зах зээлийн оролцоог эргэн сэргээж, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Голомт банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.113.172
2024/05/16
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
"Enlightened" шилдэг киногоор шалгарлаа 7 минутын өмнө
Н.Амаржин: Утаанд 2 их наяд төгрөг зарцуулсан ч өөрчлөлт гаргаагүй 16 минутын өмнө
Дархан аварга Н.Батсуурь зодоглоно 2 цагийн өмнө
-11 градус хүйтэн байна 2 цагийн өмнө
Импортын бараа хямд үед дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ 16 цагийн өмнө
​ Б.Билгүүн: Миний хөтлөлт хэнийг ч уйдаахгүй 17 цагийн өмнө
Э.Батшугар: Төсвийн урсгал зардал дэндүү их болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна 18 цагийн өмнө
Утааны сонсгол хийх цахим өргөдөлд 70480 иргэн гарын үсэг зуржээ 19 цагийн өмнө
Ө.Шижир: Засагт орсон найман сайдаар Ардчилсан намын ирээдүй битгий бүрхэг болгоосой 20 цагийн өмнө
Д.Сарангэрэл: Миний хань П.Сүхбат "Арслан" цолоо авч чадаагүй гомдолтойгоор хорвоогоос буцсан 21 цагийн өмнө
Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халдсан хэмээн Цагаан ордноос мэдээллээ 21 цагийн өмнө
Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 1620 иргэний газрын нөхөн олговрыг шийдвэрлэжээ 21 цагийн өмнө
Хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ 22 цагийн өмнө
Угаартах айдасгүй “Нүүдэлчин эко” зуухыг сонгох шалтгаан 23 цагийн өмнө
2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна 23 цагийн өмнө
Хальтиргаа үүссэн тул нислэгийн хуваариас 2-3 цагийн өмнө ирэхийг анхаарууллаа Өчигдөр
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр
Иргэд: Утаанаас утаа, ханиаднаас ханиадны хооронд амьдарч байна, хичээгээд хичээгээд нэмэр алга Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна Өчигдөр
Кураш бөхийн ДАШТ-д 300 тамирчин өрсөлдөж байна Өчигдөр