Төв аймгийн хөгжлийг шинэ шатанд ахиулна

О.Шүрэнцэцэг
2024/06/11

УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Дамдинням өнөөдөр /2024.06.11/ Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант, Борнуур сумын иргэдтэй уулзаж намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Тэрбээр иргэд сонгогчдод хандан “Төв аймаг бол нийслэлийн 1.6 сая хүнийг хүнсээр хангадаг аймаг. Баянчандмань сум Монголын өндөгний 50 илүү хувь, Батсүмбэр сум сүүний 30 хувийг хангаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум мөн сүүний 30 хувь. Хүнсний ногооны нэлээн том хэсгийг хангана. Цаашаагаа Жаргалант, Сүмбэр. Монголын төмс тэр аяараа байна. Дархан бол Сэлэнгэ  аймгийн яг голд байна. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг нь харахад Сэлэнгэ нэг их наяд, Дархан 700 орчим тэрбум төгрөг. Сэлэнгэчүүд Дарханд ирж худалдан авалт хийдэг.

Өөрөөр хэлбэл, энэ гурван аймаг аль эрт өөрсдөө учраа олоод зах зээлийнхээ зарчмаар холбогдоод кластер болоод хөгжөөд эхэлчихсэн юм билээ. Сурчихсан. Маш ажилсаг, арчаатай хүмүүсийн амьдардаг бүс нутаг болжээ. Манай бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрийн Монголын төв болно. Одоо бол бид өөрсдөдөө байгаа давуу болон сул талаа хоорондоо хуваалцаж нөхөх, бие биедээ байгаа туршлагаа шингээх, хооронд нь холбож өгөх бодлогын зангилаануудыг хийх л ажил үлдсэн юм билээ” гэлээ.

МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар Төв аймагт дараах бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ гэж тусгажээ.

ҮҮНД:

-Улаанбаатар хотыг тойрсон 144.9 км Богдхан төмөр замыг барина.

-Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 87.2 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

-Төв аймагт шинэ дулааны станц барина.

-Улаанбаатар хот, Төв аймаг, дагуул хотуудын орчмын нутаг дэвсгэрийг хамарсан Туул голын сав, Богдхан уулын экосистемд түшиглэсэн бизнес, хурал, зөвлөгөөн, эвент, хотын (MICE) аяллыг хөгжүүлэх Хөшигийн хөндийн аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна

-Төрийн захиргааны төв байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлнэ.

-Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

-Хөшигийн хөндий, Алтанбулаг боомтод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвүүдийг байгуулна.

-Гахай, тахиа, өндөг, зөгийн аж ахуй эрхлэх хувийн хэвшлийн санаачилгыг татвар, тарифын бодлогоор дэмжиж, импортыг бууруулна.

-Дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорийн аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногоо, жимс жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана.



1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
221.165.220.127
2024/06/12
0
0
Yag zuw MANgaruud l bish bol hen ch bsn yahav
Хариулах
2405:5700:311:3fa6:410f:64b0:c40d:68b
2024/06/12
0
0
tiim man l bish bval hem ch bs
Хариулах
192.82.92.42
2024/06/11
0
0
МАН л биш шуу!!!
Хариулах
Шинэ мэдээ
Иргэн: Ард иргэдийнхээ амьдралыг хар л даа, өрөвдмөөр байгаа биз дээ. Энэ амьдралтайгаа үлдэх эсэхийг энэ сонгуулиар л шийднэ 26 минутын өмнө
Иргэд: Сонгууль угтаж 100 мянгаар тэтгэвэр нэмсэн, энүүгээр одоо юу авч хүрэх үү 44 минутын өмнө
М.Баасандэлгэр: МАН-ын нэр дэвшигчдээс гурван асуулт асуух гэтэл том биетэй хамгаалагч нь биед халдаж, “гэрээтэй юм уу” гэж асуусан 51 минутын өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цагийн өмнө
3,4 хорооллын авто замыг энэ сарын 17-ыг хүртэл хааж засварлана 1 цагийн өмнө
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлахад 150 тэрбум шаардлагатай 1 цагийн өмнө
ЦУОШГ: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй 1 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 1 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа 12 цагийн өмнө
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого олно 12 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ 13 цагийн өмнө
Хэн үндэстэн дамнасан корпорац байгуулах вэ? 13 цагийн өмнө
Нэр дэвшигч Д.Балдан иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалав 16 цагийн өмнө
“Үндэсний эвсэл”-ээс Баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв? 17 цагийн өмнө
Нандиагийн Динза 18 цагийн өмнө
Өндөрхааны оройгоос 19 цагийн өмнө
Цэндийн Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан 19 цагийн өмнө
Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 20 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 21 цагийн өмнө
Архангай, Өвөрхангай, Баянхонгорын нэгдүгээр тойрогт нэр дэвшигчид Жаргалант сумын иргэдтэй уулзлаа 21 цагийн өмнө