Сонгуулийн төв байгууллага нам эвслүүд болон нэр дэвшигчдэд зөвлөмж хүргүүллээ

Ц.Цэрэнбадам
2024/06/11

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн үйл ажиллагаанд зориулж гаргах зардалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дараах байдлаар тодорхой заасан. Тухайлбал:

1.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчид 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө Үндэсний Аудитын газарт зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарыг бүртгүүлэх;

2.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчдэд зардлын данс нээсэн өдрөөс нь хойш сонгуулийн үйл ажиллагаанд зориулж мөнгөн хандив өгч болох бөгөөд иргэний хувьд арван сая төгрөг, хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээтэй байх;

3.Хандив өгч байгаа иргэн нь нэр, хандивын эх үүсвэрийн мэдээлэл болон иргэний бүртгэлийн дугаар (регистрийн дугаар), хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тус тус банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаах, буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэх;

4.Мөнгөн бус хандивыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуусах хугацаанд зөвхөн тухайн нэр дэвшигчид өгнө. Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн хандивын гэрээгээр хэмжээг тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байх;

5.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхлэн сонгуулийн тойрогт нэр дэвшигч 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх, нам, эвсэл  2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд дээрх хуулийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас, дансанд шилжүүлэх хэлбэрээр тус тус зарлага гаргах;

6.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нийтэд ил тод мэдээлж, Үндэсний Аудитын газарт хүргүүлэх;

7.Нам, эвсэл 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дотор, сонгуулийн тойрогт нэр дэвшигч 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор МУ-ын Ерөнхий аудиторын А/45 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын дагуу зардлын тайлангаа тус тус гарган хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, Үндэсний Аудитын газарт тус тус хүргүүлэх зэрэг болно.

Дээрх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21, 17.1.23, 17.1.25, 17.1.26, 17.1.27-д заасан хариуцлага хүлээх бөгөөд зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь дараагийн сонгуульд оролцоход нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.83.180
2024/06/11
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
Шинэ мэдээ
Иргэн: Ард иргэдийнхээ амьдралыг хар л даа, өрөвдмөөр байгаа биз дээ. Энэ амьдралтайгаа үлдэх эсэхийг энэ сонгуулиар л шийднэ 34 минутын өмнө
Иргэд: Сонгууль угтаж 100 мянгаар тэтгэвэр нэмсэн, энүүгээр одоо юу авч хүрэх үү 52 минутын өмнө
М.Баасандэлгэр: МАН-ын нэр дэвшигчдээс гурван асуулт асуух гэтэл том биетэй хамгаалагч нь биед халдаж, “гэрээтэй юм уу” гэж асуусан 59 минутын өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цагийн өмнө
3,4 хорооллын авто замыг энэ сарын 17-ыг хүртэл хааж засварлана 1 цагийн өмнө
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлахад 150 тэрбум шаардлагатай 1 цагийн өмнө
ЦУОШГ: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй 1 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа 12 цагийн өмнө
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого олно 12 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ 13 цагийн өмнө
Хэн үндэстэн дамнасан корпорац байгуулах вэ? 13 цагийн өмнө
Нэр дэвшигч Д.Балдан иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалав 17 цагийн өмнө
“Үндэсний эвсэл”-ээс Баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв? 17 цагийн өмнө
Нандиагийн Динза 19 цагийн өмнө
Өндөрхааны оройгоос 19 цагийн өмнө
Цэндийн Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан 19 цагийн өмнө
Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 20 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 21 цагийн өмнө
Архангай, Өвөрхангай, Баянхонгорын нэгдүгээр тойрогт нэр дэвшигчид Жаргалант сумын иргэдтэй уулзлаа 21 цагийн өмнө