Төрд бэлтгэгдсэн төрийн түшээ


Говь, хүн хоёр хүйн холбоотой. Тиймдээ ч туулж барамгүй их тал, тэнгэр алдлах уудам нутаг нь хүнийг алсын хараатай холын бодолтой болгодог байх. Т.Энхтүвшин бол говийг таньж мэдэрсэн говьтой ярилцаж учраа ололцсон нэгэн.

Эгэл жирийн сэхээтэн, өнөр гэр бүлд төрж өссөн хүү өнөөдөр төр түшилцэж явна. Зургаагийн зургаан хүү, ганц охинтой энэ айл хүүхдүүдээ өрсөлдөх чадвартай, бие даасан хүмүүс болгон хүмүүжүүлжээ. Түүний аавыг Дорноговийнхон мөн л андахгүй. ”Буурал дарга”, “Говийн наран”-гийн Төмөртогоо дарга гэвэл дунд болон дундаас дээш насныхан дуу алдан танина. Т.Энхтүвшин аавынхаа тухай: “Бахархал гэвэл аавыгаа л хэлнэ. 23-хан насандаа АИХ-ын депутатаар сонгогдож байсан...” гэж нэгэн сонинд ярьсантай нүд таарснаа санаж байна. Түүний намтраас нь өөрөө өөрийгөө бүтээсэн үнэ цэнтэй замнал бүхэлдээ ханхалдаг.

Мэргэжилтнээс эхлэн бүх шатны хариуцлагатай албанд зүтгэсэн он жилүүд нь түүнийг Монгол төрийн бэлтгэгдсэн боловсон хүчний эгнээнд зүй ёсоор аваачжээ. Мөн төрийн их ажлын хажуугаар багийн спортыг нутагтаа хөгжүүлэхийн төлөө 15 жил зүрх, тархиа чилээсэн хүн. Дунд сургуулийн 6-р ангиасаа эхлэн волейболлын спортоор хичээллэж Спортын мастер цол хүртсэн. 2005 оноос өнөөдрийг хүртэл аймгийн Волейболлын холбооны тэргүүнээр ажиллан улсдаа үнэлэгдэх том холбоо болгож чаджээ. Багийн спортоор хүүхэд наснаас хичээллэснийх багаар ажиллах чадварыг өөрийн оюунд бат гүн суулгаж чадсан нь төрийн хариуцлага өндөр албыг хашиж, албан тушаалын шат бүрээр ахиж, олны итгэлийг дааж явахын баттай суурь болсон гэж үздэг.

 “Хийж бүтээе” хэмээн зориглон зорьсон хүнд цаг хугацаа гэдэг дэндүү хурдан, тунчиг богинохон юм. Ид дээрээ дэрвэж яваа түүнд Монгол төрийн бат тогтвортой байдлын төлөө өөрийн оюун ухаан, ажлын туршлага, мэдлэг, зүрх сэтгэлээ зориулан ажиллах нь хэрэгтэй бас байх ёстой зүйлсийн нэг юм. Хууль тогтоомж санаачилж, бодлого хэрэгжүүлж, байнгын хороог толгойлж, ажлын хэсгийг тэргүүлж говь нутгаа аж үйлдвэржсэн, шинэ техник технологи хөгжсөн орчин цагийн хот болгож чадсаныг Дорноговь нутгийн өнөөгийн дүр төрх бэлхнээ илтгэнэ. Цаашлаад говийн бүс нутаг тэр чигээрээ Монгол Улсынхаа эдийн засгийн тулгуур багана болж хөгжихөд түүний ажлын туршлага, төрийн ажлын мэдлэг ур чадвар, эдийн засагч мэргэжил нь том суурь болно гэдэгт итгэж байна.

 Одоо бүс нутгийн хөгжлийн тухай хүн бүр ярьж, төр засаг ч энэ зүг рүү түлхүү анхаардаг болж. Бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, барилга байшин, үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, мал аж ахуй гэлтгүй соёл урлаг, спорт, эрүүл мэнд, боловсрол нийгмийн халамж үйлчилгээ, хүмүүнлэгийн салбарт урьд өмнө байгаагүй хөрөнгө оруулалт хийгдэж энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг зөвхөн Дорноговьчууд төдийгүй Монголчуудын бахархал болгож байгаа олон жишээг дурдаж болно.

 Төрийн жолоо барилцах, засгийн хэргийг түшилцэх олон боломж сонголтуудыг ардчилсан улс орон зүг чигээ болгодог. Үүний жишгээр Төмөртогоогийн Энхтүвшинд энэ боломж дахин нээгдэж байна.

Жишиг тогтоогчдод дахин цэцэг шидлээ. Хүлээн авна уу? 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.83.180
2024/06/11
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
Шинэ мэдээ
Иргэн: Ард иргэдийнхээ амьдралыг хар л даа, өрөвдмөөр байгаа биз дээ. Энэ амьдралтайгаа үлдэх эсэхийг энэ сонгуулиар л шийднэ 48 минутын өмнө
Иргэд: Сонгууль угтаж 100 мянгаар тэтгэвэр нэмсэн, энүүгээр одоо юу авч хүрэх үү 1 цагийн өмнө
М.Баасандэлгэр: МАН-ын нэр дэвшигчдээс гурван асуулт асуух гэтэл том биетэй хамгаалагч нь биед халдаж, “гэрээтэй юм уу” гэж асуусан 1 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цагийн өмнө
3,4 хорооллын авто замыг энэ сарын 17-ыг хүртэл хааж засварлана 1 цагийн өмнө
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлахад 150 тэрбум шаардлагатай 2 цагийн өмнө
ЦУОШГ: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа 12 цагийн өмнө
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого олно 13 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ 13 цагийн өмнө
Хэн үндэстэн дамнасан корпорац байгуулах вэ? 14 цагийн өмнө
Нэр дэвшигч Д.Балдан иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалав 17 цагийн өмнө
“Үндэсний эвсэл”-ээс Баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв? 17 цагийн өмнө
Нандиагийн Динза 19 цагийн өмнө
Өндөрхааны оройгоос 19 цагийн өмнө
Цэндийн Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан 20 цагийн өмнө
Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 20 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 21 цагийн өмнө
Архангай, Өвөрхангай, Баянхонгорын нэгдүгээр тойрогт нэр дэвшигчид Жаргалант сумын иргэдтэй уулзлаа 21 цагийн өмнө