Нэр дэвшигч Болдын Жавхлан: Ард түмнээрээ ялах мөрийн хөтөлбөрийг дэмжээрэй

О.Шүрэнцэцэг
2024/06/11

УИХ-ын сонгуулийн V тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны уулзалтаа Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумдаар өнөөдөр үргэлжлүүлж байна. Монгол Ардын Намаас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн реформ 2024-2028” мөрийн хөтөлбөрөө Төвийн бүсийн V тойрогт нэр дэвшигчид орон нутгийн  сонгогчдодоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож явна.


Төвийн бүсийн багийн ахлагч, нэр дэвшигч Болдын ЖАВХЛАН сонгогчдодоо хандан, “Энэ удаагийн сонгууль бол Ард түмэн ялах сонгууль болох учиртай. Өнгөрсөн дөрвөн жил бид хэдийгээр хүнд хэцүү цаг үеийг туулсан ч бодлогын реформыг эхлүүлж чадсан. Бидний өмнө ямар их алдагдсан боломж байгааг, цаашдаа хөгжлийн ямар том боломж байгааг ард түмэнтэйгээ хамтдаа харж, хяналтаа тогтоож, шударга бустай хамтдаа тэмцэж ялсан ийм он жилүүд байлаа. Энэ ялалтаа бид баталгаажуулж, Шинэ сэргэлтийн бодлогоо үргэлжлүүлэх учиртай. Бид хөгжлийн бодлогодоо Бүсчилсэн хөгжлийг илүү эрчимжүүлж цаашдаа бүс бүрд МЕГА төслүүдийг хэрэгжүүлэх,  Баялагтаа эзэн монголчуудынхаа иргэн бүрийн хуримтлалыг арвижуулж, эрүүл мэнд,боловсрол, орон сууцны асуудлыг шийдэх,  эдийн засгийн өсөлтөө  7-8 хувьд барьж, өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулах цогц бодлогыг дэвшүүлээд байна. Мөн Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформ хийж, Мянганы зам төслийн үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь боомтуудтай холбосон таван тойрог автозамын төслийг хэрэгжүүлэх юм. Шинэ хоршоо хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай өрнүүлж эхлэснийг та бүхэн мэдэж байгаа. Нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минут дотор авах шинэ стандартыг тогтоохоос гадна бид Эрчим хүчний либеральчлалын бодлогыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Ийм учраас та бүхнийг Ард түмэн ялах мөрийн хөтөлбөрийг дэмжиж, Монгол Ардын Намд саналаа өгөөрэй гэж уриалж байна гэлээ.


0
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.83.180
2024/06/11
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
Шинэ мэдээ
Иргэн: Ард иргэдийнхээ амьдралыг хар л даа, өрөвдмөөр байгаа биз дээ. Энэ амьдралтайгаа үлдэх эсэхийг энэ сонгуулиар л шийднэ 55 минутын өмнө
Иргэд: Сонгууль угтаж 100 мянгаар тэтгэвэр нэмсэн, энүүгээр одоо юу авч хүрэх үү 1 цагийн өмнө
М.Баасандэлгэр: МАН-ын нэр дэвшигчдээс гурван асуулт асуух гэтэл том биетэй хамгаалагч нь биед халдаж, “гэрээтэй юм уу” гэж асуусан 1 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цагийн өмнө
3,4 хорооллын авто замыг энэ сарын 17-ыг хүртэл хааж засварлана 1 цагийн өмнө
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлахад 150 тэрбум шаардлагатай 2 цагийн өмнө
ЦУОШГ: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа 12 цагийн өмнө
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого олно 13 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ 13 цагийн өмнө
Хэн үндэстэн дамнасан корпорац байгуулах вэ? 14 цагийн өмнө
Нэр дэвшигч Д.Балдан иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалав 17 цагийн өмнө
“Үндэсний эвсэл”-ээс Баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв? 17 цагийн өмнө
Нандиагийн Динза 19 цагийн өмнө
Өндөрхааны оройгоос 19 цагийн өмнө
Цэндийн Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан 20 цагийн өмнө
Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 20 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 21 цагийн өмнө
Архангай, Өвөрхангай, Баянхонгорын нэгдүгээр тойрогт нэр дэвшигчид Жаргалант сумын иргэдтэй уулзлаа 22 цагийн өмнө