Л.Баяртулга: “Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр хэрэгжвэл ажлын байр эрс нэмэгдэнэ

О.Шүрэнцэцэг
2024/06/11

“Үндэсний эвсэл”-ийн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан Ажлын хэсгийн ахлагч, доктор Л.Баяртулгатай ярилцлаа. Тэрээр агрономич мэргэжилтэй, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.

-“Үндэсний эвсэл” нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байгаа. Мөрийн хөтөлбөрийн онцлогийг та юу гэж харж байгаа вэ?

-Салбаруудыг багцаар нь авч үзэж, уялдаа холбоог нь хангаж чадснаараа онцлог. Бүхий л ажлууд салбар дундын зохицуулалттай явж байгаа. Жишээ нь, Эрүүл мэндийн чиглэлд тодорхой хэмжээний үйлчилгээг бий болгохын ард цахим технологи байгаа. Нэг талаас эрүүл мэндийн, нөгөө талаас цахим технологийн асуудал. Мөн мөрийн хөтөлбөрт хүүхдүүдэд Бага үдийн сүү өгнө гэж тусгасан. Хүүхдүүдэд үнээний шингэн сүүг ариутгаад, боловсруулаад, Д витаминаар ч юм уу баяжуулаад өгөх шаардлагатай байгаа. Энэ асуудлыг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, тэжээл үйлдвэрлэлтэйгээ уях хэрэгтэй. Юун түрүүнд үнээний ферм байх хэрэгтэй. Саалийн фермүүд орчин үед нийцсэн, эрүүл ахуйгаа хангасан байх ёстой. Тэнд бий болох саалийн үнээнүүд маань сүүний чиглэлийн үүлдэр байх хэрэгтэй. Үржлийн асуудлууд яригдана. Хэлэн дээр нь хичнээн юм тавина төдий чинээ сүү гардаг учраас малын тэжээл хэрэгтэй болно. Тэжээлийг газар тариалангийн үйлдвэрлэл тарина. Үүнээс үр, сорт, техникийн асуудал яригдана. Дээрээс нь малын эрүүл мэндийн асуудал гарч ирнэ. Сүү өвчингүй байх хэрэгтэй. Ариутгал нь зөв технологиор хийгдэх ёстой. Савлагаа нь ямар вэ гээд маш их асуудал яригдаж байгаа. Зөвхөн үдийн сүү хөтөлбөрийн ард ийм их зүйл болно. Нэг шийдвэрийг маш олон асуудлууд дагаж явна.

-Энэ бүх шат дамжлагын цаана ажлын байр ихээр нэмэгдхээр дүр зураг харагдаж байна. Ажлын байр нэмэх тал дээр өөр ямар арга хэмжээнүүд авахаар байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд хийгдвэл ажлын байр эрс нэмэгдэх тооцоо бий. Гэхдээ мэдээж өнөөдөр тоо хэлэхэд хэцүү. Тухайн үеийн эдийн засаг ямар байх, аль хөтөлбөрөө түрүүлж санхүүжүүлж явах юм гэдгээс шалтгаална. Улсын төсөв, орлого нь хязгаартай. Тэгэхээр хэдийг зарж аль аль нь явах уу гэдэг асуудлууд бий. Бид УИХ-ын сонгуульд оролцож, Засгийн эрх авах юм бол ийм хэмжээний ажил хийнэ гэдэгээ л ард түмэндээ танилцуулж байна. Ажил болоод эхлэнгүүт дотор нь задална, санхүүжилтүүдийг дотор нь тусгана.

-Мөрийн хөтөлбөрийг нас насны ангилалаар хувааж авч үзсэн нь онцлог байсан. Монгол Улс залуучуудын орон гэгддэг. Залуучуудад зориулж “Үндэсний эвсэл” юу хийх вэ?

-Залуучуудад өөрчлөгдөх, сурч хөгжих боломж орчныг л маш сайн бий болгоё гэж байгаа. Бизнес эрхлэх, спортоор хичээллэх орчныг нь бий болгоё. Мөн залуучуудаа тодорхой эрсдлээс хамгаалъя гэж байгаа. Сүүлийн үед залуус койн зэрэг цахим залиланд ихээр өртөж байна. Цахим цайз гэхчлэн ч юм уу залуусыг энэ чиглэлийн залилангаас хамгаалах тэр системийг бий болгъё гэж байгаа. Хамгаалах зүйл дээрээ хамгаалж, дэмжих зүйлүүд дээрээ дэмжинэ. Ялангуяа залуу гэр бүл, хүүхдүүдийг хамгаалах чиглэлд нэлээн асуудлууд мөрийн хөтөлбөрт тусгагдсан.

Ангилал дээрээ нялхсаас эхлээд өсвөр, идэр, ахмад настан хүртэл нь авч үзсэн. Ахмадуудад тулгардаг хамгийн наад захын жишээ гэвэл тэтгэвэрт гарангуутаа л нийгмээс шахагдсан мэт болж эхэлдэг. Угтаа ахмадуудад нийгэмдээ хийж бүтээе гэсэн урам зориг, чадавх нь байж л байдаг. Бид тэдний мэдлэг, туршлагыг ашиглах хэрэгтэй. Дээрээс нь ахмадууд нэг нэгнээ олдог сонирхлын бүлэгтэй байх боломжтой. Энэ платформыг нь л бий болгоод өгье гэж зорьж байгаа. Үүн дээрээсээ үндэслээд алхах дуртай хүмүүс нь алхалтын клубээ байгуулаад, хоол хийдэг нь хоолоо хийгээд явж болно. Сонирхол нь хаашаа байх нь уу, тэрүүгээрээ л явна гэсэн үг.

-“Үндэсний эвсэл” үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэстнээрээ баяжих уриаг дэвшүүлж буй. Та бүхэн үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн дэмжихээр бодож, төлөвлөсөн бэ?

-Мөрийн хөтөлбөр тэр чигтэй бизнесийг дэмжих, бизнест бий болж буй дарамтуудыг багасгахад чиглэсэн. Дээрээс нь төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг халах чиглэл рүү цөөнгүй заалт орсон. Үнэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үйлдвэрлэл бий болгъё гэвэл нэгдүгээрт, үйлдвэрлэл явах эрхзүйн орчныг маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэр эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд хэд хэдэн асуудлууд бий. Жишээ нь, санхүүгийн их дата орчин байх хэрэгтэй. Хуулиараа бид дата орчныг бүрдүүлнэ. Нөгөө талаар төрийн дарамтыг, элдэв зөвшөөрөл, олон шат дамжлагыг багасгана. Үүнийг цахимжуулах, автоматжуулах, ил тод байлгах байдлаар шийднэ. Үүний нөгөө талд төрийн албан хаагчид л сууж байдаг. Төрийн албан хаагчдаа чадавхижуулах гэх зэргээр боломжуудыг харах нь мөн зөв. Яг ажлаа хийе гэхээр орчин нөхцөл байхгүй байж болно. Тиймээс төрийн албан хаагчийн ажиллах орчныг сайжруулах хэрэгтэй. Ийм маягаар бүх зүйл цогцоороо явж байж л зөв голдиролдоо орох ёстой л доо.

-Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг шинэ түвшинд гаргахын тулд яах ёстой гэж “Үндэсний Эвсэл” үзсэн бэ. Та хөдөө аж ахуйн салбарын хүний хувьд энэ чиглэлд түлхүү анхаарч ажилласан байх?

-Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлд цөөнгүй зүйлсийг тусгаж өгсөн. Хиймэл оюун ухаан, автоматжуулалт, роботжуулалт, механикжуулалт гээд энэ зүйлүүдийг түлхүү оруулж өгөхөөр болсон. Бид нэг талаараа бүтээмж багатай ард түмэн. Тэр ч утгаараа нэгж бүтээгдэхүүний өртөг өндөр гарчих гээд, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нь унаад байдаг. Үүнийг юугаар даван туулах вэ гэвэл маш сайн технологи, үндэсний онцлогтой бусад давуу талууд, шинжлэх ухаан, инноваци, дээрээс нь саяын хэлдэг хөдөлмөр хөнгөлөгч internet of things буюу интернэт зүйлс хэрэгтэй. Ингэж байж өртөгөө бууруулах, чанараа сайжруулах, баталгаажуулах, гарал үүслийг нь тодорхой болгох зэрэг олон асуудлууд шийдэгдэнэ.

Хөдөө аж ахуйн салбар дээр тусгагдсан асуудлуудыг томоор нь томьёолоод хэлчихвэл ухаалаг болох ёстой. Ухаалаг гэдэгт бүх концепци багтчихна. Байгаль орчиндоо ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд эрсдэл даах, даван туулах чадамжтай, дээрээс нь энэ чиглэлээр технологиуд нэлээн сайн чанартай болох хэрэгтэй. Түрүүний хэлдэг робот, дрон, хиймэл оюун ухаан энэ системд нэвтрэх хэрэгтэй байна. Мөн хөдөө аж ахуйгаас гарч буй бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангасан, олон улсын стандартад нийцэх хэрэгтэй байгаа. Хамгийн гол зорилго бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодоо хангаад зогсохгүй, хүнс экспортолдог улс болох хэрэгтэй юм. Энэ бол бидэнд маш том боломж нээнэ. Зөвхөн хүнсээр тогтохгүй эмийн ургамал, уламжлал эмийн түүхий эдүүдийг үйлдвэрлэх, бусад техникийн зориулалттай ургамалуудыг тариалах хэрэгтэй. Бид 60 гаруй сая малтай. Энэ малыг чанартай, нэгж малаас гардаг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд нэг талдаа үүлдэр угсааг нь сайжруулах, хоёрдугаарт тэжээлийг маш сайн үйлдвэрлэх нь чухал юм. Тэжээл гэхээр зөвхөн өвс биш бүх амин дэм, малд шаардлагатай тэжээлийн бодис нь агуулагдсныг ургуулж, тариалж нийлүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол бэлчээр ямар айхавтар сүйдчихэв. Нэг талдаа бараг байгалийн гамшиг болох гээд байдаг нөгөө талд малчид энэ технологи, ухаалаг байдал, нэгж малаас авах ашиг шим нь нэмэгдэхгүй болохоор зөвхөн тооны араас явж байна. Малаа олшруулж байж л хэрэгцээгээ нөхөөд байгааг бид бодитоор өөрчлөхгүйгээр үндсэндээ бид энэ сайхан онгон байгал, бахархам сайхан Монгол нутагаа элсэн цөл болгочих гээд байна шүү дээ. Бид манлай малчин бий болгъё гэж байгаа. Мянгат биш манлайлдаг малчин бий болгоно гэсэн үг. Манлай малчин гэдэг бол маш тооцоотой, малаас авдаг ашиг шим нь өндөр, нэгж малаас гарж байгаа ашиг шимээ хангалттай авч чаддаг. Зөв борлуулдаг, сайн малладаг, бусадтай үлгэр дууриалал болдог байх юм. Энэ чиглэлд бид тодорхой хэмжээний бодлого явуулна гэж үзэж байгаа.

-Гадагшаа зорих залуусын урсгалыг бууруулахад чиглэсэн зүйлүүд бий юү?

-Мэдээж илүү өндөр хөгжсөн орон руу чиглэж буй залуусын буруу ч гэж юу байхав. Нөгөө талдаа бид авлигал, хээл хахууль, намчирхал, талцал, хөдөлмөрийн үнэлэмж зэрэгт анхаарч, орчныг нь сайжруулж байж л залуучуудаа тогтоож эхэлнэ. Төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх. Намчирхал, талцлыг арилгах, авлигыг тасдаж хаях гээд нийгэмд бугшсан зүйлүүдийг арилгаж байж л бид цааш алхана. Тэгж байж л хөгжил цааш явна. Хамгийн наад зах нь үйлдвэрлэл явуулъя гэхэд маш олон шат дамжлагыг давах шаардлагатай болдог. Үүнээс болоод тэр ажил замхраад дуусдаг. Энэ олон хүнд суртлуудыг арилгаж байж л системийн хямралаас гарна. Тэгэхийн тулд хууль зүйн хувьд томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай.

 

 

 

 

 

 

 

 

 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:3bc3:2440:854f:e5c1:a8a7
2024/06/11
0
0
Энэ ёстой жинхэнэ хулгайч ац шүү. ХААЯ нд бхдаа хулгай хийгээд хөөгдсөн этгээд
Хариулах
202.55.188.99
2024/06/12
0
0
Тэгж л таарна даа. Хулгайч хулгайчтайгаа л нөхөрлөнө.
Хариулах
122.201.31.237
2024/06/11
0
0
Хуцдаг халтарууд вэ
Хариулах
2405:5700:311:292:c1a1:248b:7c52:cc53
2024/06/11
0
0
НОХОЙН БААС .... ХУЦВАА ЦАГААН СУВАРГЫН ХУЛГАЙЧИД
Хариулах
102.88.83.180
2024/06/11
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 4 минутын өмнө
Иргэн: Ард иргэдийнхээ амьдралыг хар л даа, өрөвдмөөр байгаа биз дээ. Энэ амьдралтайгаа үлдэх эсэхийг энэ сонгуулиар л шийднэ 1 цагийн өмнө
Иргэд: Сонгууль угтаж 100 мянгаар тэтгэвэр нэмсэн, энүүгээр одоо юу авч хүрэх үү 1 цагийн өмнө
М.Баасандэлгэр: МАН-ын нэр дэвшигчдээс гурван асуулт асуух гэтэл том биетэй хамгаалагч нь биед халдаж, “гэрээтэй юм уу” гэж асуусан 1 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цагийн өмнө
3,4 хорооллын авто замыг энэ сарын 17-ыг хүртэл хааж засварлана 2 цагийн өмнө
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлахад 150 тэрбум шаардлагатай 2 цагийн өмнө
ЦУОШГ: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа 13 цагийн өмнө
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого олно 13 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ 14 цагийн өмнө
Хэн үндэстэн дамнасан корпорац байгуулах вэ? 14 цагийн өмнө
Нэр дэвшигч Д.Балдан иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалав 17 цагийн өмнө
“Үндэсний эвсэл”-ээс Баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв? 18 цагийн өмнө
Нандиагийн Динза 19 цагийн өмнө
Өндөрхааны оройгоос 19 цагийн өмнө
Цэндийн Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан 20 цагийн өмнө
Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 21 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 22 цагийн өмнө