Пүрэвжавын Сайнзориг: Сонгуулийн дараа гадаад руу зугтахаар билетээ авчихсан хүмүүс байдаг юм шүү

О.Шүрэнцэцэг
2024/06/11

Нийгмийн амьдралыг зохицуулах хөрсөн дээрээ буусан хууль батлуулж чадвал энэ олон асуудал цэгцэндээ ордог.

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт  МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг, Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар нар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр нэр дэвшигч П.Сайнзориг намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж иргэдтэй халуун дотно яриа өрнүүлсэн юм. Бас нийгмийн халуухан сэдвээр ч яриа өрнүүлж амжлаа.

Нэр дэвшигч П.Сайнзориг: 

Сонгинохайрханчууд маань хэрсүү байгаарай. Бид нэгэн завь дээр сууж яваа гэж төсөөлье. Тэгвэл завь хөмрөхөд хархнууд л зугтдаг юм. Яг сонгуулийн дараа гадаад руу зугтах онгоцны билетээ авчихсан хүмүүс байдаг юм шүү. Яагаад энэ талаар ярьж байна вэ гэхээр би ч гэсэн энэ нийгмийн эд эс бас аав хүн. 

Үр хүүхдийн минь ирээдүйг битгий дахин хулгайлаасай гэсэндээ, Монгол Улсын хөгжлийн дахиж битгий чөдөрлөөсэй иргэний зориг гаргаж УИХ-д нэр дэвшихээр шийдсэн. 

Хэрвээ нийгмийн амьдралыг зохицуулах хөрсөн дээрээ буусан хууль батлуулж чадвал энэ олон асуудал цэгцэндээ ордог. 

ХЗДХЯ-нд ажиллахдаа баг хамт олонтойгоо бие даасан үзэл баримтлалтай 100 гаруй хуулийн төслийн анхны бичилтээс эхлээд боловсруулалтыг нь хийж байлаа.

 Үүнээс хуулийн шийдэл хүний амьдралын хөрсөн дээрээ бууж ач тусаа өгдөг болохыг мэдэрч ойлгосон. Гэхдээ зарим  хүнд таалагддаггүй хууль ч гэж бий. Тухайлбал нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан хуулийг баталсны төлөө зарим эрх мэдэлтнүүдээр дарамтлуулсан үе ч бий. Тухайлбал Улсын бүртгэлийн багц хуулийн дараа анх удаа эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын авсан тендер, зээлийн мэдээлэл бүгд ил болсон. Энэ 68 мэдээлэл ил болсноор ард түмэн бухимдсан. Бухимдуулсанд уучлаарай, гэхдээ буглаж идээлсэн асуудлыг ил гаргаж байж бид урагшилна. Үр дүнд нь бид болохгүй зүйлээ мэддэг боллоо шүү дээ. Авлигыг бууруулъя гэвэл бид мэргэжлийн үгээр хэлэхэд хувийн эрх зүй, бизнесийн эрх зүйг цаашид хөгжүүлэх ёстой. Энэ чиглэлийн 30 гаруй хуулийн төслийг боловсруулсан, бэлэн байна. Үүнийгээ гүйцээнэ гэсэн том зорилго надад бий.

Иргэд Пүрэвжавын Сайнзоригийн талаар сэтгэгдлээ хуваалцаж байна.

Цаг үе ээлжтэй, өөрсдийн гэсэн эзэдтэй тул залуусаа дэмжинэ

/43 дугаар хорооны иргэн Т.Лхамсүрэн/

Би Толгойтыг хоосон шахуу газар байхад нь ирж суурьшсан анхны оршин суугчдын нэг.  Иргэний хувьд олон л сонгуульд саналаа өгч байлаа. Энэ удаагийн сонгуульд манай СХД-т нэр дэвшиж байгаа П.Сайнзоригийг дэмжинэ. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн ажлыг аваад хотын дарга Х.Нямбаатартай атгасан гар шиг нэгдэн зоригтой шийдвэр гаргаж ажиллаж байгааг нь үнэлдэг. Ялангуяа залуу хүний хувьд томоохон хуулийн ард ажиллаж чимээгүйхэн хөдөлмөрлөж ирсэн ийм залуусыг бид дэмжих ёстой гэж би боддог.  Цаг үе ээлжтэй, өөрсдийн гэсэн эзэдтэй. Тиймээс мэдлэг чадвартай нэр цэвэр залуусаа л дэмжиж урагшлуулах цаг нь болчихлоо.

Мэргэшсэн хуульч алдаа замхралыг засна 

/43 дугаар хорооны иргэн Ү.Доржсүрэн/

Ажил хийхэд зориг зүрх гэж чухал зүйл байна. Түүнээс биш айж хулчийгаад албан тушаалдаа шигдээд суудаг хүн бидэнд хэрэггүй. Пүрэвжавын Сайнзоригийг би тийм л хүн гэж хардаг. 

Та бүхэн харж байна шүү дээ. Манай улс хуулийн засаглал гэдгийг утгаараа ойлгож чадалгүй, алдаа замхрал гаргаж ирсэн. Энэ нь бүх  шатандаа нүүрлээд явж байна. Яг үүн дээр л мэргэшсэн хууль хүн гарч ирээд болж бүтэхгүйг нь хэлчихдэг л байх хэрэгтэй. 


0
angry
0
care
6
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.113.175
2024/06/12
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
129.205.113.175
2024/06/12
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
64.119.31.179
2024/06/12
0
0
Ikh sudarga zaluu. Shudraga hund mongolchuud durgui dee.
Хариулах
66.181.168.82
2024/06/12
0
2
энэ тайрдас өөрөө л зугтах вий дээ.
Хариулах
221.165.220.127
2024/06/12
0
0
Uuruu bs avchihsan bhviidee zaluuchuud odoo uur bodoltoi bgaa bi lav tanidag tsaraigaa songohgui zaluu shine bie daan ner devshigchdiig songoh bolno ta nar 8 jil idej bhad odoo uur neg n bs ideg ldee
Хариулах
59.153.113.218
2024/06/12
1
0
МАН ын нэр дэвшигч нараа ОРБИТ-НАЙРАМДАЛ чиглэлийн замд анхаарлаа хандуулаач. ЯАГААД энэ чиглэлийн зам ингэж айхтар эвдэрсэн байхад засахгүй байгаа юм вэ? ЭВДРЭЛ гайгүй замаа л засаад байх юм
Хариулах
2a02:ab88:258a:de00::2a74
2024/06/12
0
1
ОНГОЦНЫ ТИЗЭЭ МАНЬ САЙНЗОРИГ АВЧИХСАН ЮМ БИШҮҮ
Хариулах
2405:5700:311:3fa6:410f:64b0:c40d:68b
2024/06/12
0
0
ardin nam garval bvgd ongotsond suugad gadadad ajil hiine gej yriad blaa
Хариулах
2405:5700:310:9cf3:593b:739c:e6a7:f19e
2024/06/11
1
1
ardiin namiig xen ch songoxgui zaluuchuu d oorchloltiig xusej bn ardchilsan nam, busad evsel, bie daagch chadaltai zaluusiig songono
Хариулах
Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 28 минутын өмнө
Иргэн: Ард иргэдийнхээ амьдралыг хар л даа, өрөвдмөөр байгаа биз дээ. Энэ амьдралтайгаа үлдэх эсэхийг энэ сонгуулиар л шийднэ 1 цагийн өмнө
Иргэд: Сонгууль угтаж 100 мянгаар тэтгэвэр нэмсэн, энүүгээр одоо юу авч хүрэх үү 1 цагийн өмнө
М.Баасандэлгэр: МАН-ын нэр дэвшигчдээс гурван асуулт асуух гэтэл том биетэй хамгаалагч нь биед халдаж, “гэрээтэй юм уу” гэж асуусан 2 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 2 цагийн өмнө
3,4 хорооллын авто замыг энэ сарын 17-ыг хүртэл хааж засварлана 2 цагийн өмнө
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлахад 150 тэрбум шаардлагатай 2 цагийн өмнө
ЦУОШГ: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 3 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа 13 цагийн өмнө
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого олно 13 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ 14 цагийн өмнө
Хэн үндэстэн дамнасан корпорац байгуулах вэ? 14 цагийн өмнө
Нэр дэвшигч Д.Балдан иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалав 18 цагийн өмнө
“Үндэсний эвсэл”-ээс Баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв? 18 цагийн өмнө
Нандиагийн Динза 20 цагийн өмнө
Өндөрхааны оройгоос 20 цагийн өмнө
Цэндийн Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан 20 цагийн өмнө
Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 21 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 22 цагийн өмнө