Ч.Лодойсамбууг яагаад УИХ-д сонгох ёстойг сэтгүүлчид ингэж хэллээ

О.Шүрэнцэцэг
2024/06/11

“Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу Улсын Их Хурлын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй. Мэргэжил нэгт сэтгүүлчид түүнийг халуун дулаанаар тосон авч, дэмжихээ илэрхийлсээр байна. Тэд Ч.Лодойсамбууг дэмжиж буй шалтгаанаа ийн тайлбарлалаа.  

МСНЭ Отгонбаатар.jpg

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:

-Сэтгүүлзүйн салбарыг, сэтгүүлчдийг нийгмийн эмч гэдэг. Бид нийгмийг эмчлэх үүрэгтэй. Мэргэжил маань ч тийм. Тийм учраас манай салбарынхан олноороо Их хуралд орох хэрэгтэй. Бидний хамгийн тулгамдсан асуудал эрх зүйн орчин байна. Редакцуудыг хаадаг боллоо. Гэрт нь хорьдог боллоо. Мэргэжлээр нь ажиллуулахгүй боллоо. Тэгэхээр манайхан бөөндөө Их хуралд орж байж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад тус дэм болно, нийгмээ, улс орноо эмчилнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тийм учраас миний хувьд, мөн МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд, Хан-Уул дүүргийн оршин суугчийн хувьд аль хэдийнэ сонголтоо хийчихсэн. Лодойсамбуу сэтгүүлчийг дэмжинэ гэдгээ хаана ч хэлээд явж байна. Лодой улаан микрофонтойгоо маш олон асуудлыг “эмчилсэн”. Эрх чөлөө гэдэг зүйлийг улс оронд нь очиж үзээд, мэдрээд ирсэн хүнийх нь хувьд Их хуралд зайлшгүй байх ёстой сэтгүүлч гэж үзэж байгаа.  

Комедиан Амартүвшин.jpg

Комедиан Г.Амартүвшин:

-Монголын улс төрд хурц хүмүүс хэрэгтэй байна. Өнгөрсөн 4 жилд мөлгөр парламент байлаа ш дээ. Сөрөг хүчин ч сөрөг хүчнээ хийдэггүй. Эрх баригчид нь ч хоорондоо ярилцдаггүй. Даргын шийдвэрээр явчихдаг. Одоо бол өөрийн гэсэн өнцөгтэй, хурц дайчин, юмыг хийвэл хийчихдэг хүмүүс хэрэгтэй байна. Лодой тэрийг хийж чадна гэж би бодож байгаа. Хурц байж чадна, өөрийнхөө үзэл санааны төлөө явна гэж би харж байна. Би Лодойдоо нэг юм захиж хэлье. Одоо Монголд хоорондоо зөвшилцдөг, хор найруулдаг улстөрчид хангалттай их байна аа. Лодой үзэл санааны улстөрч байгаасай. Зөвшилцдөггүй, үзэл санаан дээрээ хатуу зогсдог, тэрийгээ хамгаалдаг, тэрнийхээ төлөө хатуу, чанга үг хэлж чаддаг байгаасай. Тийм сөрөг хүчний хүн байгаасай.

Эдийн засгийн эрх чөлөө гэдэг чинь төрийн эрх мэдлийг багасгана аа л гэсэн үг. Манай улс хэтэрхий данхар төртэй болчихлоо шүү дээ. Түүхэнд байгаагүй олон яамтай, сайдтай боллоо. Түүхэнд байгаагүй өндөр төсөв, их дарамт, данхар төртэй болчихлоо. Энийг л багасгая. Данхайсан, аймшигтай томорсон энэ төрийг Лодой багасгаж чадах байх аа. Үүний төлөө үгээ хэлж чадах байх. Хурц байж чадах байх. Алалцаж чадах байх аа.

NTV Энэбиш.jpg

NTV телевизийн сэтгүүлч Г.Энэбиш:

-Лодойгийн тухайд, эрх чөлөөний мэдрэмж өндөртэй сэтгүүлч. Яг энэ үед, нэг нам хэт олон жил засагласан энэ үед эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, хувь хүний эрхийг дээдэлдэг хүн парламентад орох хэрэгтэй. Лодойг ард түмний төлөөлөл байж чадах болов уу гэж харж, хүлээж, итгэж байгаа.

 

Ийгл Баасандамба.jpg

“Ийгл” телевизийн сэтгүүлч Н.Баасандамба:

-Одоо бид чинь хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байраар ухарчихлаа. Нөхцөл байдал туйлын амаргүй, хэвлэлийн эрх чөлөө маш эмзэг байна. Яг ийм цаг үед манай салбарын маш тод дуу хоолой, үзэл санаа УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж, өрсөлдөөнд орж байгаад би туйлын их олзуурхаж, хүлээж авч байна. Яагаад гэхээр, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг байнга зүлгэж, арчилж, тордож байхгүй бол маш амархан бүдгэрдэг гэдгийг амьдрал бидэнд харууллаа шүү дээ. Лодойсамбуу УИХ-д орвол энэ эрхийг бэхжүүлэхийн төлөө, хангуулахын төлөө явна, гараа хумхиад суухгүй гэдэгт би бат итгэдэг.

МСНЭ Ууганбаяр.jpg

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр:

-Аливаа асуудлыг углуургаар нь харах шаардлагатай. Сэтгүүлчид  өдөр тутам асуудалтай нүүр тулж, шийдэл, гарц гаргалгааг нь олж, хэлж байдаг. Тийм учраас би сэтгүүлчдийг илүү давуу талтай гэж харж байгаа. Лодойсамбуу бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үлгэрлэж чадах хүн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө буюу хүн болгонд, Монгол Улсын иргэн болгонд хамаатай энэ асуудал дээр манлайлагч зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн 8 жилд энэ үзүүлэлтээр Монгол Улс маш олон байраар ухраад, өнөөдөр 109-рт орлоо. Бид саяхан л “Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс” байсан бол өнөөдөр бараг эрх чөлөөгүй улс болсон. Та үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ямар нэг байдлаар буруутах, хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй нүүр тулсан. Энэ цаг үед үүнийг шийдвэрлэх, гарц гаргалгааг олж харах, хууль санаачлах, манлайлал үзүүлэх хүмүүсийн нэг бол Лодойсамбуу сэтгүүлч.

МСНЭ ч хууль эрх зүйн орчноо сайжруулах тал дээр манлайлагч бий болгох шаардлагатай байна. Тийм учраас Хан-Уулд амьдардаг хэвлэл мэдээллийнхэн, энэ салбараас мэдээллээ олж авдаг иргэд Лодойсамбууг дэмжээсэй. Яагаад гэвэл, ардчиллын үнэ цэнэ болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг чинь хамгаалж, туг нь болох хүн бол Лодойсамбуу юм аа.

Оргилмаа.jpg

Сэтгүүлч У.Оргилмаа:

-Өмнө нь бид сонгогчдын хүсэл сонирхлыг УИХ-д илэрхийлээд, нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг шийдүүлэхэд дуу хоолойгоо сонсгох байх гэж итгэж сэтгүүлчдийг УИХ-д сонгодог байсан л даа. Чин үнэнийг хэлэхэд, хамгийн анх Алтайг гишүүн болоход нь маш их итгэж найдсан. Түүнээс хойш нэлээд олон сэтгүүлч УИХ-ын гишүүн боллоо. Ер нь төрөл арилжчихдаг гэж хэлэхэд хатуудах байх. Маш хангалтгүй, ерөөсөө сэтгүүлч байсныг нь таг мартахуйц ажилласан. Энэ удаа би яагаад Лодойсамбууг дэмжиж, УИХ-д сэтгүүлч байж болно гэсэн итгэл үнэмшилтэй байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд хамгийн тод, чанга эмоцтой дуугарсан, олон нийтийг уриалсан, асуудлыг анхаарлын төвд тавьсан. Энэ байдлаас нь харахад, Лодой УИХ-д өөрчлөлт хийж чадах, тэргүүн эгнээнд явах залуу. УИХ-ын 9 дэх сонгуульд нэр дэвшиж буй Лодойсамбуу дүүдээ амжилт гаргахыг хүсэн ерөөж, дэмжиж байгаагаа илэрхийлье.

UBN Лхагвадорж.jpg

UBN сайтын эрхлэгч Г.Лхагвадорж:

-Улс төрд сэтгүүлчид орохын давуу тал бий. 1-рт, улс төрийн салбарыг сайн мэддэг. Хажуугаас нь маш удаан ажиглаж ирсэн. 2-рт, энэ салбарыг яаж өөрчлөхийг мэддэг. Энэ өөрчлөлтийг сэтгүүлчид хийж чадна гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Бидэнд байгаа хамгийн том зүйл бол ардчилал. Сүүлийн үед хүмүүсийн амнаас “Ардчилал гажуудлаа. Ардчилалд аюул учирлаа” гэсэн үг олон гарах боллоо. Энэ бол бид бүхэнд хамгаалах үүрэг байгааг сануулж байгаа хэрэг. Ардчиллыг хамгаалах бүх боломж, бололцоо бид бүхэнд байгаа. Ардчилал бол сонголт юм аа. Сонголтоо хийснээр бид бүхэн ардчиллаа хамгаална, ардчиллыг авч үлдэнэ, ардчиллын гажуудлыг цэгцэлнэ.  

Манай Лодой маш хэрсүү. Улстөрч болоод, онцгойрон ялгарч чадах өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн зарчимтай залуу.

Сэтгүүлч Тэгшжаргал.jpg

Сэтгүүлч Г.Тэгшжаргал:

-Лодойсамбууг УИХ-д сонгох 3 шалтгааныг би хэлье. 1-рт, УИХ-д хяналт тогтоож чадна. 2-рт, хуулийн амин сүнсийг ойлгож, иргэдийн амьдрал руу чиглэсэн хууль батлуулахад гар бие оролцож чадна. Тэр дундаа манай хэвлэл мэдээллийн салбарынхны хүсэн хүлээдэг Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлуулахад Лодойсамбуугийн үг, үйлдэл харагдах байх аа. 3-рт, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний индэр нь Лодойсамбуу байх болно оо.

Сэтгүүлч Батбилэг.jpg

ТВ9 телевизийн сэтгүүлч М.Батбилэг:

-Сэтгүүлч гэдэг чинь өөрөө их үнэ цэнэтэй юм л даа. Сэтгүүлч, хөтлөгч хоёр чинь хоорондоо их олон ялгаатай. Сэтгүүлч УИХ-д орж шийдвэр гаргалцана гэж ойлгоод, бид дандаа хөтлөгч нарыг л голдуу явуулсан шүү дээ, яг үнэндээ. Лодой бол жинхэнэ сэтгүүлч. Сэтгэдэг, эрдэг ухдаг, шийдэл, гарц гаргалгаа хайдаг. Ер нь асуудлыг мухарладаг. Зүгээр л Монголын төр хяналттай болно. Хариуцлага гэдэг үг жинхэнэ утгаараа амилна. Хяналт, хариуцлага гэдэг хоёр үг амилж, биежсэн байхад, олон асуудлын учир зангилаа тайлагдана. 4 дэх засаглал гэх нэр төдий явдаг энэ нөхцөл байдал биежих боломж. Би тэгж л харж байна.

ТВ5 Болдсайхан.jpg

ТВ5 телевийн Улс төрийн мэдээллийн албаны дарга А.Болдсайхан:

-Миний хувьд Лодойсамбууг дэмжиж байгаа Хан-Уул дүүргийн иргэн. Яагаад Их хуралд сэтгүүлч хүн хэрэгтэй юм бэ гэдгийг бид сайн мэддэг. Нөгөөдүүл чинь Шинэ жилээр, наадмаар биднийг баярлаж байхад нэг хууль баталчихдаг. Түүндээ  дандаа өөрсдөдөө хэрэгтэй зүйл, заалт оруулдаг. Энийг ухаж гаргаж ирэх, энийг уншиж судлаад, олон нийтэд хүргэх, эд нар ийм юм хийгээд байна шүү гэдгийг дотроос нь хэлж өгөх хүн энэ Их хуралд зайлшгүй хэрэгтэй. Үүнийг сэтгүүлч нар л хийдэг. Ялангуяа гаргууд сайн хийдэг хүн бол Лодойсамбуу. Тийм учраас Их хуралд Лодойсамбуу зайлшгүй байх ёстой.


0
angry
0
care
5
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.163
2024/06/12
0
0
Жингэр хуцаж л байна жингийн цуваа явсаар л байна гэдэг үг санаанд буулаа гэхдээ яахав зүгээр суухаар зүлгэж суу л гэхээс
Хариулах
202.126.89.130
2024/06/12
0
0
Манан Монголд хэрэггүй
Хариулах
202.126.89.130
2024/06/12
0
0
Энэ хүн ядууралд гурилын үнийн өсөлттэй адил нүдээ аниад чихээ дараад өнгөрөх байлгүй
Хариулах
129.205.113.175
2024/06/12
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
129.205.113.175
2024/06/12
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
203.91.116.130
2024/06/12
0
0
Ёстой төрд хэрэггүй хүн.
Хариулах
2405:5700:300:5b3:b929:4e5b:35a5:7a5b
2024/06/12
1
0
Төрөө дээдэлдэггүй, Монгол төрийн билэгдэл-төрийн далбааг заналтайгаар урж тасчин хаяж байгаа энэ тэнэг залууг магтан дуулж байгаа дээрх сэтгүүлчид хэн бэ гэдгээ харууллаа. Эх оронч үзэл хүмүүжилгүй, монголоо үзэн ядах хорон бодол нь зүрх сэтгэлийг нь эзэмдчихсэн энэ тэнэгийг бүү сонго.
Хариулах
202.126.91.195
2024/06/12
1
0
Энэ удаагийн сонгуулийн хамгийн том хархавч, молиго бол нам нь муу хүн нь сайн гэсэн хандлага тараах юм. Яг үнэндээ хүн нь ямар ч байсан нэг нам нэг бодлого байдаг. Ганц нэг сайн хүн байлаа гээд намын далбаан дор нүдэн балай, чих нь дүлий явах нь ойлгомжтой. МАНАН дарлалд дахиж ормооргүй байгаа бол бусад намыг дэмжсэн дээр. Молигдуулсаар байгаад таарах улс юм даа бид. Zarig comment ustgahgui shu
Хариулах
2405:5700:311:3bf6:9dad:15a4:2455:a44
2024/06/12
1
0
Tonil muu shodoidorj
Хариулах
213.55.223.227
17 цагийн өмнө
0
0
Гоё хэлжээ. Алуурчин элэгдорж шодойдоржийнхоо угаадас ялгадас шавхрууг нь сайтар нэмээд сайн гээчийн ташуурдаад улин хуцалтын ажилд нь гаргасаааан Шодой пиаздаа хэзээ ч манан мафийн Алуурчдын оффшорт нуусан 40 тэрбум доллорын талаар үг дуугараагүй, энэ пиаздаак хөгжлийн банк , жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, боловсорлын зээлийн сангийн хулгайч, нүүрсний хулгайч нарын Аллага хулгай дээрмийг огт бичиж байгаагүй Тэр байтугай самуурай гантөмөр боловсорлын сайд байхдаа хвгай хүүхэд охид ягхан нууц амрагууд ах дүү хамаатандаа тараасан боловсорлын сангийн зээлийг өмөөрч улин хуцсан пиаздаак
Хариулах
103.57.95.73
2024/06/12
1
0
Танай лодойравсалёамбууг гаргавал араас хутга шаах нөхөр. Учир нь: саяхандаа нөгөө өнөрцэцэгийгээ хийсэн хэрэг нь далай далай шоронд заавал орох хүн. Гэх мэтийн ярилцлагыг зай завсаргүй өгөөд байсан хүндээ!!!! Ийм хүнийг та нар магтаад байх нь новшийн ажил хийцгээх юмдаа
Хариулах
202.126.91.195
2024/06/12
1
0
Нам нь муу хүн нь сайн гэсэн бодлого яваад байна. Яг үнэндээ хүн нь ямар ч байсан нэг нам нэг бодлого байдаг. Ганц нэг сайн хүн байлаа гээд намын далбаан дор нүдэн балай, чих нь дүлий явах нь ойлгомжтой. МАНАН дарлалд дахин тавтай морил. Молигдуулсаар байгаад таарах улс юм даа бид
Хариулах
192.82.64.214
2024/06/12
3
0
сэтгүүлчид бодож сэтгэхдээ тааруу, хийж бүтээх тал дээр бүр таг зөвхөн уран цэцэн үгээр ярьж л чадах байх.
Хариулах
202.9.46.45
2024/06/12
0
0
АН бол хүчтэй сөрөг хүчин л байх нь зөв Би МАН--г дэмжнээ урианаас нь хархад ядарсан ард түмнээ л гэдэг
Хариулах
202.55.191.194
2024/06/12
0
0
элбэгдоржийн шодой за
Хариулах
103.212.162.87
2024/06/12
0
0
Лодой сэтгүүлч бол яах аргагүй энэ цаг үеийн дуудлага, захиалга. Түүний үг яриа болгоныг анхааралтай сонсоход л мэдрэгдэнэ. Залуус үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө алдаж гүйцлээ. Үүнийгээ алдахад л өөр бусад юу ч хэрэггүй болно. Сайн дарга бараадан адуу мэт толгой дохин гүйж байгаа залуус өрөвдмөөр хөөрхийлэлтэй.
Хариулах
103.145.235.205
2024/06/12
0
0
Өөрийгөө засаад гэрээ зас, дараа төрөө зас гэдэг биз дээ. Эхний 2-ыг хийгээгүй хүн төрөө засаж дийлэх үү. Хөгийн юмнууд олширчээ. Сонгохгүй шүү
Хариулах
2601:246:c100:b470:e9b7:1687:1e13:fa8e
2024/06/12
0
0
zugeer l baas Xobdogdorjiun tjeever
Хариулах
103.57.94.69
2024/06/12
0
0
энэ сэтгүүлч нэртэй шантаажчингууд үхсэн элийгээ мэдэх вэ дээ,дандаа янхнууд,хэн мөнгө өгсний дор хэвтэнэ,шодойдамба элбэгдоржийн гөлөг,гадаадын агент,сая эздээсээ заавар авч ирсэн,монгол улсын далбааг урж доромжилсон гэмт этгээд шоронд байх ёстой хүн яавч сонгож болохгүй этгээд шүү
Хариулах
213.55.221.144
2024/06/11
0
0
Та нар баша галзуур. Лодойдамба пиалдага Алуурчин элбэгдоржийн савирсан чацгаар аиьдарч амьсгалдаг гэдгийг монголчууд бүгд мэддэг Алуурчин элбэгдоржийн боол зарц шодойдамба ядаж ганц удаа манан мафийн хулгай луйвар дээрмийн тухай, Алуурчин эзэн элбэгдоржийхоо аллага ярга хулгай луйварын тухай, манан мафийн алуурчид хулгайчдын оффшорт нуусан 40 тэрбум доллорын тухай ярьсан уу , дуугарсан уу????????? Энэ пялдага шаарыг яасан ч сонгож болохгүй Энэ гөлөг Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл Алуурчин баяр гээд Алуурчдын ардчилсан намын өмхий жорлонгийн гамингуудтайгаа хамт энэ сонгуулиар булшлагдаж түүхийн хог дээр хаягдана
Хариулах
2601:1c2:4300:5c70:48cc:68f8:ab4e:46ca
2024/06/11
0
0
erlegdorj iin bugsiig sain dolootsgoo
Хариулах
Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 35 минутын өмнө
Иргэн: Ард иргэдийнхээ амьдралыг хар л даа, өрөвдмөөр байгаа биз дээ. Энэ амьдралтайгаа үлдэх эсэхийг энэ сонгуулиар л шийднэ 1 цагийн өмнө
Иргэд: Сонгууль угтаж 100 мянгаар тэтгэвэр нэмсэн, энүүгээр одоо юу авч хүрэх үү 2 цагийн өмнө
М.Баасандэлгэр: МАН-ын нэр дэвшигчдээс гурван асуулт асуух гэтэл том биетэй хамгаалагч нь биед халдаж, “гэрээтэй юм уу” гэж асуусан 2 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 2 цагийн өмнө
3,4 хорооллын авто замыг энэ сарын 17-ыг хүртэл хааж засварлана 2 цагийн өмнө
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлахад 150 тэрбум шаардлагатай 2 цагийн өмнө
ЦУОШГ: Зургаадугаар сарын 15-наас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгших төлөвтэй 3 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 3 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан ҮХЦ-ийн маргаанаас зугтлаа 13 цагийн өмнө
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого олно 13 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ 14 цагийн өмнө
Хэн үндэстэн дамнасан корпорац байгуулах вэ? 15 цагийн өмнө
Нэр дэвшигч Д.Балдан иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалав 18 цагийн өмнө
“Үндэсний эвсэл”-ээс Баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв? 18 цагийн өмнө
Нандиагийн Динза 20 цагийн өмнө
Өндөрхааны оройгоос 20 цагийн өмнө
Цэндийн Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан 21 цагийн өмнө
Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 21 цагийн өмнө
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна 22 цагийн өмнө