Шенгений визийн хураамж энэ сард нэмэгдэнэ


Шенгений визийн төлбөр 06 дугаар сарын 11-ний өдрөөс нэмэгдэнэ гэдгийг Европын комисс мэдэгдлээ. Насанд хүрэгчдийн визийн үндсэн төлбөр 80-90 евро, хүүхдийнх 40-45 евро байсан бол удахгүй 12 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг Европын комисс гишүүн орнуудын инфляцитай холбон тайлбарлажээ.

Гэхдээ визийн төлбөр нэмэгдсэн ч гэлээ бусад улс орны визний хураамжтай харьцуулахад харьцангуй хямд хэвээр байна. Тухайлбал, Их Британид 134 евро, АНУ-д 185 евро, Австрали 117 еврогийн хураамж авдаг.

Шенгений орнуудад Ирланд, Кипрээс бусад Европын холбооны гишүүн орнууд багтана. Румын, Болгар нь Европын холбооны гишүүн орон мөн ч Шенгений дүрмийг хэсэгчлэн хэрэгжүүлдэг учир бүрэн бүрэлдэхүүн хэсэг нь биш юм. Харин Норвеги, Исланд, Лихтенштейн, Швейцарь улсууд нь Европын холбооны гишүүн биш боловч Шенгений бүсэд багтдаг.

Европын комисс гурван жил тутамд визийн хураамжийг дахин үнэлж, үнийг нэмэгдүүлэх боломжтой. Үүнд инфляцийн түвшин болон гишүүн орнуудын төрийн албан хаагчдын дундаж цалин нөлөөлдөг. Энэ удаагийн өөрчлөлтийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд гишүүн орнууд олонхийн саналаар дэмжиж, 02 дугаар сарын 2-нд үнийн саналыг гаргажээ.

Нэмж дурдахад, Шенгений визний  сунгалтын хураамж 30 евро хэвээр байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Том зах, худалдааны төвүүдийг чиглэсэн замуудын ачаалал ихэсжээ 11 цагийн өмнө
Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийллээ 14 цагийн өмнө
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид хоолны мөнгө авна 16 цагийн өмнө
С.Баяр: Ч.Лодойсамбуу танаас асуух асуулт байна. Л.Оюун-Эрдэнэ огцорвол угаартаж үрэгдэхээ болих уу? 16 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Ч.Лодойсамбуу яг хэнийг хамгаалаад байгаа юм бэ? 16 цагийн өмнө
Э.Мөнх:Удаан хугацаанд стресстэй явах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй 17 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: О.Алтангэрэл сайд бол Ерөнхий сайдын муу юмаа хийлгэдэг солгой гар нь 17 цагийн өмнө
Хоёрдугаар сарын 9-нөөс нийт нутгаар хүйтний эрч суларна 17 цагийн өмнө
Ням гарагаас нийт нутгаар хүйтний эрч суларна Өчигдөр
Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно Өчигдөр
ХӨСҮТ: Менингококк халдварын тархалт 1-5 сар хүртэл үргэлжилнэ Өчигдөр
Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг эхлүүллээ Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жилд энэ олон хүний амийг авраагүйдээ уучлал хүсээд ажлаа өг Өчигдөр
Хуульчдын холбоо О.Одбаярт хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх болжээ Өчигдөр
“Жаргалтай золгоё” цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна Өчигдөр
Ж.Баярмаа: Амрах гэж унтаад л амиа алддаг болж Өчигдөр
Хэнтий аймгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн Чингис хотноо эхэллээ Өчигдөр
Орхон аймгийн үйлдвэрлэгчид "Монгол эв нэгдэл" төсөлд нэгдлээ Өчигдөр
О.Алтангэрэл: О.Одбаярыг хохирогчоор тогтоох ажил үргэлжилж байна Өчигдөр