Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа


Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн  дунд суудлын хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт  Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцлээ.

          Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч уг хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд ирүүлснийг хэлэлцээд магадлал гаргалаа.

          Уг магадлалд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ ... талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх, асуудлыг хамтран хэлэлцэж, олонхийн саналаар, бодитой, энэ хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд чанд нийцүүлэн шийдвэрлэх зарчмыг баримтална.” гэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Цэцийн хуралдаанд маргагч талуудын тайлбар, дүгнэлт, санал, хүсэлт, мэтгэлцээнийг үгээр сонсох ...”, 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Цэцийн хуралдаанд маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчид маргаж байгаа асуудлаар харилцан бие биедээ асуулт тавьж, хариулт авах, гомдлын шаардлага, татгалзлалын үндэслэл болсон нотлох баримтуудыг харилцан няцаах, энэ талаархи баримтуудыг зохих журмын дагуу гаргах, батлах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлнэ.”, “Цэц төвийг сахиж, маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгоно.” гэж тус тус заасны дагуу маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх, мэтгэлцээнийг үгээр сонсох боломжийг хангах үүднээс маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг хойшлуулахаар заасан байна.

          Энэхүү маргааныг хянан хэлэлцэх хуралдааныг дараа товлон зарлана.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын ногдол ашгийн талаар хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно 1 цагийн өмнө
Улаанбаатар хот-2040 хөгжлийн төлөвлөгөөг Багануур дүүргийн иргэдэд танилцууллаа 17 цагийн өмнө
Обьектын гал түймрийн талаас илүү хувь нь санамсар болгоомжгүйгээс гарч байна 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, хэрээс хэтэрлээ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн 20 цагийн өмнө
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 20 цагийн өмнө
Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна 20 цагийн өмнө
Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа 21 цагийн өмнө
"Таван аварга"-ын нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 21 цагийн өмнө
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг 22 цагийн өмнө
Мазаалай баавгайг сурталчлах аян боллоо 22 цагийн өмнө
Цахилгаан шатны хонгил руу хүүхэд унаж нас барсан хэрэгт СӨХ-ны удирдлагад ял шийтгэлээ 23 цагийн өмнө
Сурагчдын бие даалтын долоо хоног дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ 23 цагийн өмнө
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 23 цагийн өмнө
Хүнд суртлаас болж 10-20 жил хиймэл гар, хөлөө солиулаагүй иргэн ч байна 23 цагийн өмнө
Бөх үздэг бүсгүйчүүд: Бөхийн гэргий болно гэж боддог. Үндэсний бөхөө үзэж өв соёлоо дээдлэх дуртай Өчигдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн Өчигдөр
Улсын хэмжээнд 48841 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлжээ Өчигдөр