СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН Х.БАТТУЛГЫН НЭРИЙГ ТАТАХЫГ ШААРДЛАА


Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нэрийг татуулах асуудлаар өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд шаардах бичиг хүргүүллээ.


Шаардах бичигт, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нь ард түмний өрийг тэглэнэ хэмээн амлаж байна. Энэ нь Сонгуулийн тухай хуульд заасан сонгогчийн саналыг татах зорилгоор ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хишиг хувь хувьцаа өгөх, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авч сурталчилгаа хийх гэсэн гурван заалтыг зөрчсөн учир нэр дэвших эрхийг хасч, нэрийг нь татах ёстой хэмээн дурджээ.

Энэ талаар "Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" ТББ-ын тэргүүн Д.Батболд "АН-ын сонгуулийн төв штабынхан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга иргэдийн саналыг худалдан авахад чиглэсэн ажлыг хууль бусаар буюу дахин санал хураалтын цаг үетэй давхцуулан хийж байна. Дахин санал хураалт хүртэл сурталчилгаа хийхийг албан ёсоор хориглосоор байтал зарим нэг телевиз, олон нийтийн сүлжээгээр МУГТ Н.Түвшинбаяр, МУГЖ Д.Хүрэлхүү нарын оролцон тоглосон сурталчилгааны агуулга бүхий нэвтрүүлгийг түгээж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Тиймээс бид СЕХ-нд албан ёсны шаардлагаа хүргүүлж, хариуг 48 цагийн дотор авахаар болсон. Хариуг эс өгвөөс бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдье" гэлээ.



shuum.mn О.Анир


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
CЕХ: Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно 15 минутын өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ 1 цагийн өмнө
Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа 1 цагийн өмнө
Нарны замд засвар хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна 2 цагийн өмнө
С.Тулга: Морь хүртэл уяачтай уралддаг, би 3х3-ийн шигшээ багаа авч Парисын олимпт орох хүсэлтэй 2 цагийн өмнө
Б.Биндэръяа: Берклигийн их сургуульд орох мөрөөдлийнхөө төлөө би өдөр бүр хичээсэн, тэнцсэндээ маш их баяртай байна 2 цагийн өмнө
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй 2 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан 3 цагийн өмнө
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 17 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 18 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 18 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 19 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 19 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 19 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 20 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 20 цагийн өмнө