Ц.НЯМДОРЖ: АН ЭРХ БАРЬЖ БАЙХ ҮЕДЭЭ ӨРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЧИХ НЬ ЯАСАН ЮМ


УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар АН, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын амлаж буй ард түмний өрийг тэглэнэ гэх амлалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өчигдрөөс эхлэн АН-ынхан иргэдийн өрийг цайруулна гэсэн зүйл яриад эхэллээ. АН-аас Ерөнхийлөгчид Ц.Элбэгдорж найман жил суулаа. Дөрвөн жил АН Засгийн эрх барьсан. АН ард түмэндээ үнэхээр хайртай байсан юм бол эрх барьж байх үедээ өрийг нь хүчингүй болгочих нь яасан юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүс ард иргэдийг дандаа хуурдаг. 2016 онд Эх орны хишиг тараана гэж Ц.Элбэгдорж цамнаж эхэлсэн. Найман жил Ерөнхийлөгч хийхдээ эх орны хишгийг ард түмэндээ өгөх ганц ч алхам хийсэнгүй. 2007 онд орчуулагч Н.Энхбаяр бас эх орны хишиг хүртээнэ гэж хэлсэн. Н.Энхбаярын нам эрх барьж байхдаа Эх орны хишгийг ард түмэнд тараах талаар юу ч хийгээгүй, бултсан. Одоо энэ дунд сургуулийн боловсролтой, зураач этгээд Ерөнхийлөгчид нэр дэвшчихээд иргэдийн өрийг тэглэнэ гээд эхэллээ. Энэ нөхөр сайд байсан шүү дээ. Х.Баттулга сайд байхдаа ард түмнийхээ өрийг дарж байх нь яасан юм бэ. Сайд хийж байгаад Засгийн газраа "өшиглөөд" унагачихсан шүү дээ. Ард түмний саналыг луйвардаж авахын тулд илэрхий залилан хийж байна. Ингээд харахад тоглоом ч юм шиг сэтгүүлч, орчуулагч, дунд сургууль төгссөн зураач гурав Монголын төрөөр арав гаруй жил тоглож байна. Х.Баттулга Ерөнхийлөгч болбол иргэдийн өрийг цайруулна гэж байхгүй. Энэ чинь яг нарийндаа Х.Баттулгыг нэр дэвшигчээс татах үндэслэл болно. Мөн Солонгосоос 50 сая вон авсан гэх этгээд баахан цамналаа. "Би зохион байгуулалттай зүйлд орчихлоо" гээд байгаа. Мөнгө авснаа үгүйсгэж чадахгүй байдаг. Гэрийнх нь хаалгыг АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд нар тайлаад өгчихсөн юм уу хаашаа юм. Тэгээд ард түмний цагаан хуудас өгье гээд уриалаад байдаг. Нарийн ярих юм бол С.Ганбаатар ч нэр дэвшигчээс татах болзол хангасан хүн.

Ч.Хүрэлбаатар: Гоё нэрийн дор өөрсдийнхөө хулгай, өрийг төлье гэдэг зүйл явж байна

-Өр тэглэнэ гэдэг нэгдүгээрт, хууль зөрчсөн асуудал. Хоёрдугаарт, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн чиг баримжаатай зөрчилдөж байна. Гуравдугаарт, өргөн барьсан мөрийнх нь хөтөлбөр хууль зөрчсөн. Дөрөвдүгээрт, үндсэндээ эдийн засгийг самрах бодлого. Бид төсөв, төсвийн гүйцэтгэл ярьдаг. Эцэст бидэнд ямар үр дүн гарч байна гэхээр өнгөрсөн хугацаанд төсөвт суугаагүй мөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр эргээд эдийн засгийг хямраадаг гол нөхцөл болж байгаа. Тэгэхээр Аудитын газар үүнийг хуулийн дагуу хэлж зогсоох ёстой. Үндсэндээ Монгол Улсын эдийн засаг, төрийг хэдэн хүн самраад дуусгах нь байна шүү дээ. Мэдээж өртэй ард иргэд үүнийг нь хийчээсэй, болчихоосой хүсэх нь ойлгомжтой.

Гэтэл яг өнөөдөр гадаадад төлөх өрөө төлж чадахгүй, улс орноороо хандив цуглуулах хөдөлгөөн өрнүүлж байсан улс шүү дээ. Гэтэл АН гадаад өрөөсөө гадна дотоодын өр нэмэгдээд, дээр нь Монголбанкны Н.Золжаргалын өрийг ч төлье гэж байгаа юм байна. Төмөр замаас хулгай хийгээд гадаад руу гараад явсан Ганбат, мөн төмөр замаас хулгай хийж, буруу бодлого явуулсан Бат-Эрдэнэ гэдэг хүний өрийг ч төлье гэж байгаа юм байна. Ингэж завхруулж болохгүй. Гоё нэрийн дор өөрсдийнхөө хулгай, өрийг төлье гэдэг зүйл явж байна шүү дээ. Алийн болгон хууртагдаж улс орныг самруулж дуусах юм бэ. Эргээд энэ буруу үйлдлийг засах гэж үйл тамаа цайж байна шүү дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 25 минутын өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 50 минутын өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 1 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 1 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 1 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 2 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 3 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 3 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 3 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 3 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 4 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 4 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 6 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 7 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 7 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 7 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 8 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 8 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 8 цагийн өмнө