Усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна


Өнгөрсөн шөнө буюу долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 1-нд шилжих шөнө нутгийн төв хэсгээр усархаг аадар орлоо. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орох төлөвтэй байна. Харин наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орно. Иймд Хэнтийн уулсаас эхтэй томоохон голууд үерлэх магадлалтай учир голын ай сав дагуу нутаглаж байгаа иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Дэд хурандаа Д.Хадбаатар:

Ойрын өдрүүдэд тур зуурын бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрээд байна. Үүнтэй холбогдуулан НОБГ-аас Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу гол усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр завьт эргүүлийн алба хаагчид өглөө 08:00 цагаас 22:00 цаг хүртэл Туул, Тэрэлж гол дагуу эргүүл шалгалт хийж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажиллаж байна. Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр иргэн иргэн золгүй байдлаар усанд осолдож, эндсэн. Тухайн иргэдийг эрэн хайх үйл ажиллагаа явуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу ойртохгүй байж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ой, хээрийн 4 удаагийн түймэр бүртгэгдээд байна 1 цагийн өмнө
​ Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд бараалхаж, боловсрол, судалгааны талаар санал солилцжээ 1 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг бүх нийтийн их цэвэрлээг зохион байгуулж байна 7 цагийн өмнө
Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ 8 цагийн өмнө
Метроны 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө газрын түвшинд байрлана 8 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол хүн сансарт ниссэн түүхт өдрийн мэндчилгээ дэвшүүлэв 8 цагийн өмнө
Өнгөрсөн онд согтууруулах ундаанаас болж гэмтсэн 1902 хүн нас баржээ 8 цагийн өмнө
Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлнэ 9 цагийн өмнө
Маргаашаас цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 9 цагийн өмнө
Нэткапитал хиймэл оюунд суурилсан алсын хараа хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа Өчигдөр
Энэ сарын 23-наас ихэнх нутгаар цас орж шуурна Өчигдөр
​ Шүүх: Эмч П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон Өчигдөр
Хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ Өчигдөр
Сүүлийн таван жилийн хугацаанд гол нэрийн хүнс, ахуйн барааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн байна Өчигдөр
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө Өчигдөр
Дэлхийн цомын төлөөх тэмцээнд Спортын Гуа-Үжин клуб амжилттай оролцлоо Өчигдөр
Зайсангийн зарим байршилд 5-9 сар хүртэлх хугацаанд хэрэглээний халуун усаа таслуулахаар болжээ Өчигдөр
ХУРД, ХҮЧ, ИТГЭЛЭЭР НЭГДЭВ: ХААН Банк, “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллана Өчигдөр
Улсын хөгжил урагшилсан, одоо л хүний хөгжилдөө анхаарах цаг Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа Өчигдөр