АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ


Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /2017.07.05/ "Хүүхдийн мөнгө"-ийг 100 хувь өгөхөөр болсноос гадна өмнө нь авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгохоор болсныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийх үеэрээ дуулгасан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд төрийн ордонд хэвлэлийн хурал зарласан.


Энэ үеэрээ УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх болсноо ОУВС-тай Засгийн газар тохирсон юм уу. Хүүхдийн мөнгийг шууд олгох боломжгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу хийж байна. Бид эрс эсэргүүцэж байна" гэж мэдэгдэв. Эдийн засгийн хямралтай, хүнд хэцүү үед "өг, өг" гэж шаардчихаад өгье гэхээр "Хүүхдийн мөнгө"-ийг өгөх боломжгүй, ОУВС-тайгаа зөвшилц гээд олон ааш нь гаргаад байгаа нь иргэдийн дургүйг хүргэж байна. Монгол Улсын эдийн засаг 2016 оны эхний хагаст 1.0 хувьтай байсан. Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил хүрэхгүй хугацаанд 4.0 хувь давуулаад тавьчихлаа. Анх Засгийн газар "Хүүхдийн мөнгө"-ний тухай "Одохоондоо Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Тийм болохоор зорилтот бүлгийнхэндээ эхний ээлжинд өгч байя. Эдийн засаг сэргээд ирэхээр 100 хувь өгнө. Мөн нөхөж олгоно" гэсэн нь биеллээ олж байна. Иргэдэд наалдсан шийдвэрийг сөрөг хүчин эсэргүүцээд байгааг ард иргэд ойлгохгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 21 минутын өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 2 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 2 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 3 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 3 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 4 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 8 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 8 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 9 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр