Хүчирхийлэгчийн мэдээллийг ил болгох нь гадаадад үүрэг, Монголд яллагдах шалтгаан!


УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн лхагва гарагт /2024.09.18/ "Үзэл бодол: Ялтай эрх чөлөө?" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан.

Энэ үеэр хүний эрх, хууль, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Тэдний дундаас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурь анхаарал татсан.

Тэрбээр "Бага насны хүүхэд хүчирхийлсэн хүний тухай мэдээллийг ил болгосны төлөө яагаад ял авч байгаа юм бэ. Бусад улс оронд бол энэ хүүхэдтэй хүн бүрийн мэдэх эрхийн тухай асуудал.

Байшин авахдаа хүртэл "Энэ дүүрэгт хүчирхийлэгч амьдарч байна уу" гэдгийг мэдэх эрх нь тэдэнд байдаг. Гэтэл Монголд хүчирхийлэгчийн шүүхийн шийдвэрийг ил болгосны төлөө яагаад ял авдаг юм бэ? Шударга ёс гэдэг хэмжүүр Монголд болон дэлхийн бусад улс оронд тэнгэр газар шиг ялгаатай явж байна" хэмээсэн юм.

Тэр ямар кейс ярив?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй холбогдож тодруулахад, тэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ял авсан нэгэн үндэслэлийг ийн дурдсан гэдгээ хэллээ.

Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн,

  • 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”
  • 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”
  • 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”
  • 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”
  • 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэж таван зүйл ангиар буруутгасан. Улмаар дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн онцолсон нь хамгийн эхний буюу "Хувь хүний нууцыг задруулах" зүйл анги байна.

Дорноговьд 12 настай охин амиа алдсан хэрэг гарахад сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэрэгтнийг өмнө нь хүүхэд хүчирхийлж байсан тухай мэдээлсэн байдаг. Энэ нь хувийн нууц задруулсан Эрүүгийн гэмт хэрэг болчихжээ. Нийт хорих ялын хоёр жил нь чухам үүнд үндэслэсэн гэдэг мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлдэг үнэн. БНСУ зэрэг бусад улс оронд өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан этгээдийн мэдээллийг ил болгодог. Дурын иргэн танилцах боломжтой. Тэр бүү хэл тухайн амьдарч буй орчин тойронд нь хүчирхийллийн ялтай хүн бий эсэхийг ч хянадаг тогтолцоо бий.

Гэтэл дахин 12 настай охины амь насанд халдчихаад буй этгээдийн урьд өмнөх ялын тогтоолыг мэдээлсэн Н.Өнөрцэцэг ял авсан нь эрхгүй шударга ёсны хувьд эргэлзээ төрүүлж байгаа юм.

                                                                                                                                                                                           М.ТЭНГИС


3
angry
0
care
0
haha
13
liked
0
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ой, хээрийн 4 удаагийн түймэр бүртгэгдээд байна 3 цагийн өмнө
​ Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд бараалхаж, боловсрол, судалгааны талаар санал солилцжээ 3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг бүх нийтийн их цэвэрлээг зохион байгуулж байна 8 цагийн өмнө
Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ 9 цагийн өмнө
Метроны 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө газрын түвшинд байрлана 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол хүн сансарт ниссэн түүхт өдрийн мэндчилгээ дэвшүүлэв 10 цагийн өмнө
Өнгөрсөн онд согтууруулах ундаанаас болж гэмтсэн 1902 хүн нас баржээ 10 цагийн өмнө
Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлнэ 10 цагийн өмнө
Маргаашаас цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 10 цагийн өмнө
Нэткапитал хиймэл оюунд суурилсан алсын хараа хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа Өчигдөр
Энэ сарын 23-наас ихэнх нутгаар цас орж шуурна Өчигдөр
​ Шүүх: Эмч П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон Өчигдөр
Хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ Өчигдөр
Сүүлийн таван жилийн хугацаанд гол нэрийн хүнс, ахуйн барааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн байна Өчигдөр
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө Өчигдөр
Дэлхийн цомын төлөөх тэмцээнд Спортын Гуа-Үжин клуб амжилттай оролцлоо Өчигдөр
Зайсангийн зарим байршилд 5-9 сар хүртэлх хугацаанд хэрэглээний халуун усаа таслуулахаар болжээ Өчигдөр
ХУРД, ХҮЧ, ИТГЭЛЭЭР НЭГДЭВ: ХААН Банк, “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллана Өчигдөр
Улсын хөгжил урагшилсан, одоо л хүний хөгжилдөө анхаарах цаг Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа Өчигдөр