Зураач П.Содгэрэлийн бие даасан томоохон үзэсгэлэн Бээжин хотноо дэлгэгдлээ


 Чинхуа их сургуулийн дүрслэх урлаг, дизайны академийн докторант, зураач П.Содгэрэл есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ны хооронд Бээжин хот дахь Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн хүрээлэнгийн Уран зургийн салбарын үзэсгэлэнгийн танхимд  50 гаруй бүтээл бүхий “Орчихуй” үзэсгэлэнгээ толилууллаа.

 Евразийн цээжнээ бэлчээрийн мал аж ахуй эрхлэн аж төрж асан эртний нүүдэлчдийн сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзлийн охь, өнөөгийн монголчуудын 3500 орчим жилийн тэртээх түүхийн улбаа болсон буган чулуунд уялдуулан энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээ урлажээ. 

 Удирдагч багш Чинхуа их сургуулийн ахлах профессор, Хятадын алдарт зураач Ү Гуан Жуны судалгааны төвийн тэргүүлэгч, Хятадын Урлагийн зөвлөлийн хэрэг эрхлэгч Лю Жюдө, Чинхуа их сургуулийн намын салбарын нарийн бичгийн дарга Жоу Аймин нарын хамт

 П.Содгэрэл нь Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн хүрээлэнгийн Уран зургийн салбарт 2020 оноос урлаг, уламжлалт хээ угалз судлал, тэр дундаа хээ угалз, урлагийн өнцгөөс буган чулууг хөөн судалж байгаа, удахгүй докторын зэргээ хамгаалахаар бэлдэж буй залуу судлаач, уран бүтээлч юм. Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн хүрээлэн нь онол, практик хослуулан урлаг судлаач мэргэжилтэн бэлдэн сургадаг бөгөөд эл уламжлалын дагуу П.Содгэрэл судалгааны ажлаа хийхийн сацуу эрдмийн ажлаа толилуулж буй нь энэ.


  “Орчихуй” үзэсгэлэнгийн куратораар Чинхуа их сургуулийн намын салбарын нарийн бичгийн дарга Жоу Аймин, эрдэм шинжилгээний хөтлөгчөөр Чинхуа их сургуулийн ахлах профессор, Хятадын алдарт зураач Ү Гуан Жуны судалгааны төвийн тэргүүлэгч, Хятадын Урлагийн зөвлөлийн хэрэг эрхлэгч Лю Жюдө ажиллажээ.


  Лю Жюдө уг үзэсгэлэнгийн талаар “Содгэрэлийн бүтээлүүд шим ертөнц, бурхдыг шүтэхүйн тухай бөгөөд 3500 гаруй жилийн тэртээх өвөг дээдсийн амьдралд үнэ цэнтэй байсан шүтлэгийн ертөнцийг бишрэн буулгасан нь эдгээр бүтээлд биеллээ олсон. Түүний судалгааны сэдэв уран бүтээлтэйгээ гүн уялдаатай. Оюун санаа, бүтээлч сэтгэлгээний хандлага нь хамгаалах судалгааны ажилтай нь сүлэлдэж, илүү сүнслэг болсон” хэмээн ярилаа.

  Уг үзэсгэлэн нь П.Содгэрэлийн Бээжин хотноо гаргаж буй хоёр дахь бие даасан үзэсгэлэн аж. Тэрээр ирэх жил Монголдоо үзэсгэлэнгээ толилуулахаар төлөвлөж байна. 





0
angry
1
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Увс нуур явж буй иргэдийн анхааралд 18 цагийн өмнө
Нийтийн аж ахуйн салбар 301 тусгай зориулалтын машинтай боллоо 18 цагийн өмнө
400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна 21 цагийн өмнө
"The Hu" эх орондоо тоглоно 21 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно 21 цагийн өмнө
Маргааш хоёр байршилд зам хаана Өчигдөр
Наадмын үеэр 14 иргэн амь насаа алджээ Өчигдөр
​Японы Эзэн хаан айлчлалаа "хэзээ ч мартагдашгүй" хэмээн тодорхойлов Өчигдөр
​Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглон сум алдаж, нэгнээ гэмтээжээ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна Өчигдөр
Өнөөдөр 30 градус дулаан байна Өчигдөр
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна 2025/07/14
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ 2025/07/14
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 2025/07/14
Хонгорын хүү Монголын бөхөө 2025/07/14
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 2025/07/14
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 2025/07/14
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 2025/07/14
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 2025/07/14
Нийслэлд бороо орно 2025/07/14