"Рутан" ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна


Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сард эхлүүлсэн. Дээрх ажлыг гүйцэтгэгчээр "Рутан" ХХК ажиллаж байна. Дулааны шугамын ажлыг Улсын драмын театрын урд талбайгаас Монгол Улсын боловсролын их сургуулийн баруун талын зам хүртэл 950 метр талбайд хийнэ.  

Өнөөдрийн байдлаар дулааны шугамын ажил Улсын драмын театраас “Сонгдо” эмнэлгийн баруун тал хүртэл, ХХБ-ны зүүн хойноос Боловсролын их сургуулийн баруун тал хүртэл хийгдээд байна.

Үлдсэн хэсэг болох “Сонгдо” эмнэлгийн баруун талаас ХХБ-ны зүүн хойд Энхтайваны өргөн чөлөөний авто зам хүртэлх хэсэг шугамын ажил хийгдэж амжаагүй тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нэмж авто зам, явган зам сэтлэх зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэр гаргасан юм. 

Гэвч "Рутан" ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Зоригийн гудамжны авто зам, ХХБ-ны зүүн талын авто замыг зөвшөөрөлгүй сэтлэн дулааны шугамын ажил гүйцэтгэснээс үүдэн авто замд эвдрэл үүсэж, зорчих хөдөлгөөнд саад учраад байна.

Үүссэн асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Рутан” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг арилгуулна.


2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 11 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 12 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 13 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 14 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 15 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 16 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр