Их Британийн гол улс төрийн намыг анх удаа хар арьстан эмэгтэй удирдахаар боллоо

Б.Нямхүү
2024/11/03

Их  Британийн Консерватив нам шинэ даргаараа Кеми Баденокыг сонголоо.

44 настай тэрээр Их Британийн томоохон улс төрийн намыг удирдсан анхны хар арьст эмэгтэй болжээ.

Өнгөрсөн долдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар Консерватив нам түүхэндээ хамгийн том ялагдал  хүлээж, Ерөнхий сайд асан Риши Сунак намын даргын суудлаасаа огцорсон юм.

Намын гишүүдийн санал хураалтаар  Женрик 41,388 санал, 44 настай Баденок 53,806 санал авч ялсан тухай  бямба гарагт мэдээллээ. Тэрээр 7-р сарын 4-нд болсон бүх нийтийн сонгуульд түүхэн дэх хамгийн муу ялагдал хүлээснийхээ дараа залгамж халааны төлөөх тэмцлийг эхлүүлсэн Ерөнхий сайд асан Риши Сунакийн халааг авчээ.

Тэрээр ялалтын үгэндээ Баденок намаа "шинэчлэхээ" амлаж, дэмжигчдэдээ "ажилдаа орох цаг болсныг" хэлэв.

Ойрын өдрүүдэд намын ирээдүйн дүр төрхийг тодорхойлохдоо түүний шилдэг багт хэнийг томилох нь бүхний анхаарлыг татах болжээ.

Мөн тэрээр "Их Британийн улс төрийн нийтлэг үндэс суурьтай Консерватив намын талаарх миний алсын харааг дэмжсэн бүх хүмүүст" талархал илэрхийлэв.

Сунак тэргүүтэй өмнөх хэд хэдэн хүмүүс түүнд баяр хүргэсэн бөгөөд тэд олон нийтийн сүлжээнд "Тэр манай агуу намын гайхалтай удирдагч болно гэдгийг би мэднэ" гэж бичжээ.

Экс Ерөнхий сайд Борис Жонсон Баденокын "зоригтой, тодорхой байдлыг" магтан сайшааж, "Консерватив намд маш их хэрэгтэй зүйл авчирсан" гэж хэлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрчээ 4 цагийн өмнө
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 7 цагийн өмнө
Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ 10 цагийн өмнө
МАН-ын бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ 10 цагийн өмнө
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй 10 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхий сайдын асуудал шалгагдаад нотлогдвол хариуцлага тооцох боломжтой 10 цагийн өмнө
С.Ганбаатар: Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 12 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 13 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 13 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 14 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 14 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 15 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 16 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Өчигдөр
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    Өчигдөр
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ Өчигдөр