Өнгөрсөн онд Орхон аймагт 3415 иргэн шилжин ирж суурьшжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Улаанбаатар хотоос хамгийн их нь буюу 1385 иргэн шилжиж ирсэн байна. Үүний дараа Булган аймгаас 626, Сэлэнгэ аймгаас 196, Хөвсгөл аймгаас 188, Дархан хотоос 143, бусад орон нутгаас 877 иргэн Орхон аймгийн харьяалалтай болжээ.
Сүүлийн дөрвөн жилийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг авч үзвэл,
2020 онд - 1529,
2021 онд - 2024,
2022 онд - 2173,
2023 онд - 2839,
2024 онд - 3415 иргэн тус аймагт шилжин ирсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна