Тамхи татсан асуудлаар нийтийн тээврийн жолооч 25 мянган төгрөгөөр торгуулав

Ж.Булганаа
2025/01/22

Нийтийн тээврийн бодлогын газрын 7004-4040 дугаарт  иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Хамгийн сүүлд иргэн Д.Чимэдцэрэнгээс энэ сарын 19-нд ирсэн гомдлыг шийдвэрлэжээ. Ч:32б чиглэлийн 25-071 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татаж байхад нь зорчигч шаардлага тавихад хүлээн аваагүй тул арга хэмжээ авч өгнө үү гэжээ. Гомдлын дагуу 25-071 гарааш дугаартай Ч.Буяндалай жолоочид, Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дүгээр заалтаар 25 нэгжээр торгосон байна. 

Мөн Баянгол дүүргийн 14-р хорооны иргэн Булгаа Ч:71 чиглэлийн 01-114 гарааш дугаартай автобусны жолооч энэ сарын 20-ны 07:05 цагт МУБИС-ийн автобусны буудал дээрээс хүнээ авахгүй хоосон явсан гэж гомдол гаргажээ. Гомдлын дагуу шалгахад тухайн жолооч автобусны буудлаас зорчигчоо авч зорчсон бөгөөд гомдол гаргасан иргэн өөрөө буудлаас суугаагүй байжээ. 

Шархад чиглэлд явдаг Ч:34 чиглэлийн автобусны тоог нэмэх. М:4 чиглэлийн автобус хоёр минутын зайтай бараг хүнгүй ирэх юм. Гэтэл Ч:34 нь 10 минут хүлээгээд ирэхгүй, ирсэн нь дүүрэн, хүнээ авахгүй байна. Ямар чиглэлийн автобус нь хүрэлцээ муу, ямар нь хоосон яваад байна гэдэг судалгаа байна уу гэсэн хүсэлт ирүүлснийг шалгажээ.  М:4 чиглэлд нийт 45 автобус 2 минутын зайтай зорчдог бөгөөд өдөрт дунджаар 21 мянган зорчигч үйлчлүүлдэг. Ч:34 чиглэлд нийт 17 автобус 7 минутын зайтай зорчдог бөгөөд өдөрт дунджаар 7800 иргэн зорчдог. Иргэдийн зорчих тооноос хамаарч тухайн чиглэлд хэдэн автобус явах талаар төлөвлөгөө гаргадаг болохыг Нитийн тээврийн бодлогын газраас хэлж байна. 



0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна 59 минутын өмнө
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ 1 цагийн өмнө
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 1 цагийн өмнө
Улсын арслан Э.Батмагнай 76 жилийн дараа их түүхийг бүтээв 2 цагийн өмнө
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 2 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 3 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 3 цагийн өмнө
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 3 цагийн өмнө
Нийслэлд бороо орно 3 цагийн өмнө
Уяачдын наадамд манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ Өчигдөр
Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Архангай, Өвөрхангай, Булганы залгаа нутгаар аадар бороотой Өчигдөр
Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог Өчигдөр
Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна 2025/07/11
ОБЕГ: ​Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан 2025/07/11
​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Наадмын амралтаар хоолны хордлогоос сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна 2025/07/11
Хурдан азарганууд гараанаас мордлоо 2025/07/11