Гадаадын зорчигчдын тоо өмнөх онтой харьцуулахад 32.6 хувиар өсжөө

Ж.Булганаа
2025/01/29

Манай улсын хилээр 2024 онд давхардсан тоогоор 7 сая 179 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1 сая 844 мянга буюу 34.6 хувиар нэмэгджээ.

2024 онд 3 сая 576 мянган зорчигч улсын хилээр орсны 34.0 хувь нь Замын-Үүд, 25.9 хувь нь Чингис хаан, 9.6 хувь нь Алтанбулаг, 8.9 хувь нь Гашуун сухайт, 5.2 хувь нь Шивээ хүрэн, 16.4 хувь нь бусад боомтоор орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 2 сая 722 мянга буюу 76.1 хувь нь Монгол Улсын иргэд, 853.8 мянга буюу 23.9 хувь нь гадаад улсын иргэд байна. Улсын хилээр орсон Монгол Улсын иргэд өмнөх оныхоос 714.0 мянга буюу 35.5 хувь, гадаад улсын иргэд 209.8 мянга буюу 32.6 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 516.6 мянга буюу 60.5 хувь нь эрэгтэйчүүд, 337.2 мянга буюу 39.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Мөн улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 63.3 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 32.1 хувь нь Европ, 2.5 хувь нь Америк, 1.2 хувь нь Ойрх Дорнод, 0.7 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 29.6 хувийг БНХАУ-ын иргэд, 26.2 хувийг ОХУ-ын иргэд, 22.6 хувийг БНСУ-ын улсын иргэд, 3.1 хувийг Япон улсын иргэд, 2.9 хувийг Казахстан улсын иргэд, 2.1 хувийг АНУ-ын иргэд, 13.5 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 5 минутын өмнө
Э.Батмагнай 76 жилийн дараа их түүхийг бүтээв 1 цагийн өмнө
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 1 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 2 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 2 цагийн өмнө
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 2 цагийн өмнө
Нийслэлд бороо орно 2 цагийн өмнө
Уяачдын наадамд манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ Өчигдөр
Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Архангай, Өвөрхангай, Булганы залгаа нутгаар аадар бороотой Өчигдөр
Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог Өчигдөр
Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна 2025/07/11
ОБЕГ: ​Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан 2025/07/11
​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Наадмын амралтаар хоолны хордлогоос сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна 2025/07/11
Хурдан азарганууд гараанаас мордлоо 2025/07/11
Баярын өдрүүдэд дараах өрхийн эмнэлгүүд ажиллана 2025/07/11
Өнөөдөр азарга, их насны морьд хурдална 2025/07/11