Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ

Ж.Булганаа
2025/02/19

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг усанд сэлэлтийн суурь мэдлэгтэй болгох зорилгоор усан спортын анхан шатны сургалтад хамруулж, дүүргийн спорт хорооны бассейнд үнэ төлбөргүй хичээллүүлж эхэллээ. Энэ хүрээнд эхний ээлжид нийт 19 сургуулийн дунд ангийн 800 хүүхдийг хамруулаад буй. Мөн ирэх есдүгээр сараас дараагийн ээлжийн 800 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна.

Усан спортын анхан шатны сургалтыг эхлэхээс өмнө сурагчдад танхимаар онолын мэдлэг өгч, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор тухайн ээлжийн сургуулийн биеийн тамирын багш нарыг дадлагажуулах сургалтад хамруулаад байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалт явагдаж байна 11 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн баг ​Өмнөговь, Дундговь, Говь-Алтай аймагт ажиллаж байна 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд 36.4 мянган толгой мал хорогджээ 12 цагийн өмнө
Монгол цэргийн өдрийн барилдаан эхэллээ 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний шон суурилуулах ажил 40 хувьтай байна 15 цагийн өмнө
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт маргааш болно 15 цагийн өмнө
​ Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "НЭГ ӨРХ - НЭГ ХОНЬ" хандивын аяны уриалга гаргалаа 17 цагийн өмнө
Дундговь аймаг 28-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа 17 цагийн өмнө
Улаанбаатарт 2 хэм хүйтэн,үүлшинэ 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстой Өчигдөр
“Мөрөөдлийн театр”-ыг шинэ жүжигтээ зохиогчийн эрхийг зөрчсөн гэв Өчигдөр
59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ Өчигдөр
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Улаанбаатарт -2 градус хүйтэн байна Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр О.Отгонтөгс нарын иргэдийг хүлээн авч уулзлаа 2025/03/14
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо бохир хальжээ 2025/03/14
Улаанбурхан өвчний 18 тохиолдол батлагдаад байна 2025/03/14
Вакцины тунгаас хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахыг уриалав 2025/03/14
Цаг агаарын ойрын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2025/03/14
Үхрийн мах нэг килограмм нь 22 666 төгрөгийн үнэтэй байна 2025/03/14