Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хуулиар зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Ж.Булганаа
2025/02/26

Тамхи татах зуршлыг эрүүл мэндэд хортой, орчиндоо сөрөг нөлөөтэй гэдгийг урт хугацаанд туршигдсан хэрэглээний явцад шинжлэх ухаан нотолсон хэдий ч энэ нь тамхины хэрэглээг халах хангалттай шалтгаан болж чаддаггүйг хүн бүр мэднэ. Харин хэрэглээг яаж хянах, хор нөлөөг нь хэрхэн бууруулах, тамхи татдаггүй атлаа дам өртөж буй хүмүүст яаж туслах вэ гэдэг зохицуулалтыг хийж болдог. Хийсээр ч ирсэн.

Үүний хамгийн тод жишээ нь 2014 оноос сургууль, хүүхдийн байгууллагаас 500 метрээс дотогш тамхи зарахгүй, битүү орчин, олон нийтийн газар, нийтийн зам талбайд зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт тамхи татахыг хориглосон нь маш сайн хэрэгжсэн юм. Тамхи татдаггүй мөртөө дам хохирдог, тэрчлэн тамхины хамаарал бүхий хүмүүст ч таатай зохицуулалт болсон гэж үздэг.

Утаат тамхины хэрэглээнд бий болсон дээрх зохицуулалтаас хойш нэгэн шинэ хэрэглээ нь дэлхий нийтэд дэлгэрсэн нь утаагүй тамхин бүтээгдэхүүн. Монгол Улсад сүүлийн арваад жилд мөн дэлгэрч буй утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ, хяналтыг эрх зүйн зохицуулалттай болгох шаардлага нэгэнт бий болсон гэж олон нийт үзэж байна.

Үүнд бодитой санаачилга гарган УИХ-ын гишүүдэд хандсан Монголын Интервеншнал Пульмонологийн нийгэмлэгийн мэдэгдэлд дурдсанаар 

Тухайлбал, Японд 2011-2023 оны хугацаанд нэг хүнд ноогдох болон нийт тамхины борлуулалт 52.7 хувиар, АНУ-д мөн хугацаанд уламжлалт тамхины борлуулалт 45 хувиар буурчээ

АНУ болон Японд янжуурын зах зээл хумигдаж байгаа нь зарим талаар никотин болон тамхин бүтээгдэхүүний нэр, төрөл олширсонтой холбоотой гэж үзэж буй. Японд хуулиар зөвшөөрснөөр 2016 оноос халаадаг тамхин бүтээгдэхүүн нэвтэрч, зах зээлд өрсөлдөх болсноор уламжлалт янжуурын борлуулалт буурсан болох нь Японы Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн судалгаанд дурдсан тамхидалтын чиг хандлагатай мөн нийцжээ. Арав гаруйхан жилийн хугацаанд Японы уламжлалт тамхины зах зээлийг 50 хувиаар бууруулсан шинэ тутам никотин агуулсан утаагүй бүтээгдэхүүний хэрэглээг илүүтэй ойлгох, бусад улс оронд дэлгэрч буй хэрэглээнд юуг анхаарахыг судлах шаардлагатай гэсэн байна.

Утаагүй бүтээгдэхүүнүүд нь тамхины гол найрлага болох никотиныг агуулдаг ч утаа бус уур, эсвэл аэрозоль хэлбэрээр үйлчилдэг нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний хувьд утаат янжуураас бага гэж үзэж буй. Янжуур тамхины хэрэглээгээ утаагүй бүтээгдэхүүнээр орлуулсан хүмүүсийн зүрх судасны өвчлөлийн эрсдэл утаат тамхиа хэрэглэсээр буй хүмүүсийнхээс хамаагүй бага байгаа ч судалгааг эцэслээгүй. Гэхдээ технологийн хувьсгал нь дам тамхидалт үүсгэхгүй,  тамхины үнэр гаргахгүй, янжуур шиг үнс үүсэхгүй шинж чанартай, энэ ДЭМБ-ын дам тамхидалтын эсрэг бодлогод нийцэж байгаа гэж үзвэл утаагүй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоо цаашид ч өснө гэж төсөөлж болохоор байна.

Монголын нийт хүн амын 27,1 хувь нь тамхи татдаг гэж үздэг байна. Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг, харин эмэгтэйчүүдийн хувьд хорин хүн тутмын нэг нь тамхи татдаг гэж судалгааны дүн гарчээ

Утаат буюу янжуур тамхины хор уршгийн талаар шинжлэх ухаан нэгэнт тогтоосон. Харин утаагүй бүтээгдэхүүний хор нөлөө бүрэн судлагдаагүй төдийгүй татваргүй, хяналтгүйгээс шалтгаалаад зарим бүтээгдэхүүний үнэ хямд байгаа зэрэг нь өсвөр насныхны дунд хэрэглээ болж буй нь эмч мэргэжилтнүүдийг эмзэглүүлж байна. Иймээс эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзжээ.

Утаагүй тамхин бүтээгдэхүүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай талаарх үндэслэлтэй танилцахдаа ЭНЭХҮҮ холбоосоор нэвтэрнэ үү.  


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 40 минутын өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 1 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 2 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 2 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 3 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 19 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 19 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 21 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 21 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 21 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 21 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 23 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ Өчигдөр
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй Өчигдөр
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана Өчигдөр
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ Өчигдөр
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ Өчигдөр