"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК Чингис хаан үндэсний баялгийн санд 39.6 тэрбум төгрөг төвлөрүүллээ

Ж.Булганаа
2025/03/12

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь 2024 онд өөрийн бизнес төлөвлөгөөний зорилтоо бүрэн биелүүлж, нийт 1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 25.9 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн борлуулж, 291.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн татварын дараах үзүүлэлтээр нийт 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Тус компани нь 2024 оны сүүлийн хагас жилийн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн. Үүний үр дүнд үйлдвэрийн ашигт ажиллагаа өсөж 2024 оны 12 дугаар сард Үндэсний баялгийн санд 13,614,960,514 төгрөг төвлөрүүлсэн. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 29-р тогтоолоор энэ сард 25,998,280,024 төгрөг Чингис хаан үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүллээ.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь ийнхүү Чингис хаан үндэсний баялгийн сангийн хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулсан. Мөн цаашид өнгөрсөн оны ололт амжилтаа бататгаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, ган боловсруулах үйлдвэр байгуулах Мега төслийн хэрэгжилтийг дэмжих, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг өсгөх, техник, технологийн шинэчлэлт хийх зэрэг хөгжлийн олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 


0
angry
1
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Маргааш хоёр байршилд зам хаана 9 цагийн өмнө
Наадмын үеэр 14 иргэн амь насаа алджээ 10 цагийн өмнө
​Японы Эзэн хаан айлчлалаа "хэзээ ч мартагдашгүй" хэмээн тодорхойлов 10 цагийн өмнө
​Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглон сум алдаж, нэгнээ гэмтээжээ 10 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 30 градус дулаан байна 14 цагийн өмнө
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна Өчигдөр
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ Өчигдөр
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ Өчигдөр
Хонгорын хүү Монголын бөхөө Өчигдөр
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ Өчигдөр
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо Өчигдөр
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана Өчигдөр
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа Өчигдөр
Нийслэлд бороо орно Өчигдөр
Уяачдын наадамд манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ 2025/07/13
Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна 2025/07/13
Сэрэмжлүүлэг: Архангай, Өвөрхангай, Булганы залгаа нутгаар аадар бороотой 2025/07/13
Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2025/07/13
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог 2025/07/13