Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан

Б.Нямсүрэн
2025/07/04

Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн хурц арслан О.Гантулгын гэргий, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын арслан Ц.Содномдоржийн эгч Ц.Оюунсүрэнтэй хэсэг хором ярилцлаа. 

-Таны бөх үзэх шалтгаан хань, дүү нартай нь салшгүй холбоотой байх? 

-Бөх үзэх дуртай. Миний дүү Монгол Улсын арслан Ц.Содномдорж, хань маань аймгийн хурц арслан О.Гантулга гэж сайхан бөх бий. Бөхчүүд сайхан хийморьтой. 

-Та улсын баяр наадмаар барилдааныг нь ойроос үздэг үү? 

-Үзэлгүй яахав. Аав ээж, эгч, дүү нартайгаа хамт суугаад үздэг. Эрийн гурван наадмын онцгой зүйлийн нэг нь бөх. Бөхчүүд ард түмнээ баясгадаг. Бөхийг бахархаж, шимтэн үзэх дуртай. Хүний багадаа тоглосон тоглоом их ерөөлтэй байдаг. Эргээд бодоход наадам болж тоглож байсан үе биеллээ олж дүү маань улсын арслан болно гэдэг сайхан. Дүүгээрээ бахархдаг. Удахгүй болох улсын наадамдаа сайн барилдаарай гэж дүүдээ ерөөе. Хайртай шүү.

-Таны дүү Ц.Содномдорж арслангийн хувьд сүүлийн хоёр жил өвдөг шороодолгүй идэвхийн дүрмээр хасагдсан. Тухайн үед танд юу бодогдож байсан бэ? 

-Шүүдэг хүмүүсийнх нь шийдвэр шүү дээ. Ингэж л боддог. Шийдвэрээ дагах нь журамтай байх. 

-Ханийнхаа барилдааныг үзэхэд ямар мэдрэмж төрдөг байх. Бөх хүний гэргий байхын сайхан нь юу вэ? 

-Улсын наадамд дүү Ц.Содномдорж, хань О.Гантулга нар хоёр удаа таарч барилдсан. Бөхий хүний гэргий байх их тэвчээр шаардана. Ар гэрийн бүх ажлыг амжуулдаг. Мөн хоол ундыг нь зохицуулна. Би бөхөд их дуртай. Хамаатны дүү нар маань зүлэг ногоон дэвжээнд сайхан барилдаж байна. Тэдний дунд улсын арслан, аймгийн арслан, заан бий. Тиймээс бөх үзэхгүй байхын аргагүй. цаашдаа ч үндэсний бөхөө шимтэн үзнэ. Миний сонирхол шүү дээ. Уран барилдаантай залуусыг харахаар Хөвсгөл нутгийн ирээдүй харагдаж байна. Олон том цолтнууд төрөөсэй гэж боддог. 


-Барилдааныг нь үзэхэд бахархаж огшдог байх. Ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хань минь олон жил наадмын дэвжээнд барилдаж байна. Тиймээс миний хувьд их тайван, уужуу болчихдог юм билээ. Гурав, тав даваад гараад ирэхээр бахархана, өндөлзөнө. Бөхийг дээдэлдэг учраас нөхрөө хүндэлдэг. 

-Танай гэр бүлийн хамгийн дурсамжтай наадам нь хэзээ вэ? 

-Хань маань Ховд аймагт амжилттай барилдаж арслан цол хүртсэн. Тухайн үед их баярлаж байлаа. Анхны цолоо 2008 онд авсан. Бид 2007 онд танилцсан юм. Гэр бүл болоод бид манай нутагт ирж анхны цол буюу аймгийн начин болж байлаа. Нутгийн минь уул ус ханийг минь түшсэн гэж боддог. Одоо хурц арслан цолтой. Өөрийнхөө дурладаг цолоо аваасай гэж боддог. Хүсэж мөрөөддөг улсын цол байгаа. Хүслээ биелүүлээсэй гэж бодож байна. Гэхдээ нас нь явчихлаа. Залуучууд хүч түрэн гарч ирж байна. Монгол түмний эрхэмлэн дээдэлдэг өв соёл нь эрийн гурван наадам. Хөвсгөл нутгийн бөхчүүддээ удахгүй болох наадамдаа амжилттай барилдахыг хүсье. 



5
angry
3
care
11
haha
87
liked
14
love
10
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 8 минутын өмнө
Улсын арслан Э.Батмагнай 76 жилийн дараа их түүхийг бүтээв 1 цагийн өмнө
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 1 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 2 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 2 цагийн өмнө
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 2 цагийн өмнө
Нийслэлд бороо орно 2 цагийн өмнө
Уяачдын наадамд манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ Өчигдөр
Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Архангай, Өвөрхангай, Булганы залгаа нутгаар аадар бороотой Өчигдөр
Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог Өчигдөр
Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна 2025/07/11
ОБЕГ: ​Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан 2025/07/11
​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Наадмын амралтаар хоолны хордлогоос сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна 2025/07/11
Хурдан азарганууд гараанаас мордлоо 2025/07/11
Баярын өдрүүдэд дараах өрхийн эмнэлгүүд ажиллана 2025/07/11
Өнөөдөр азарга, их насны морьд хурдална 2025/07/11