УИХ-ын гишүүдийн ХОМ олон нийтэд мэдээллэгдээд байгаа. Би УИХ-ын зээлтэй гишүүдийн жагсаалтыг өмнөх дугаартай хүргэсэн. Ер нь УИХ-ын 27 гишүүн банкнуудаас 1 тэрбумаас 9 сая хүртэлх төгрөгийн зээл авсан тухайгаа тайлагнасан байгаа юм. УИХ-д ганцаардаад хэцүү байна гээд байсан С.Жавхлан л гэхэд Арилжааны банкнаас 136 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг дэлгэрэнгүйгээр хүргэвэл
Орлого 77 сая төгрөг,
Гэр бүлийн гишүүдийн орлого 5.4 сая төгрөг,
Орон сууц 1,
Бусад барилга байгууламж 1,
Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 132.5 сая төгрөг,
Тээврийн хэрэгсэл-Nissan patrol 1, Hyundai,Santa Fe 1. Эдгээрийн нийт үнэлгээ 225 сая төгрөг.
Мал аж ахуй- Адуу-30, Үхэр-20, Хонь-100. Эдгээрийн нийт үнэлгээ 61 сая төгрөг.
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл-55 сая
Хадгаламж 56.9 сая
Арилжааны банкнаас авсан зээл 136 сая төгрөг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна