Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ

O.Аззаяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн өргөтгөлийн газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг батлах тухай зэрэг 10 асуудлыг зөвлөлийн гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хэлэлцлээ.

Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Т.Отгонболд, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж болон Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

ХӨРӨНГИЙН ЗАРДЛЫН ХЭМНЭЛТИЙГ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХАД ЗАРЦУУЛНА ГЭВ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.

Нийслэлийн төсвийн орлого “Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан”-гийн эх үүсвэр болон төсөвт байгууллагын өөрийн орлого зэргээр нийт 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол хөрөнгийн зардлаас 443.2 тэрбум төгрөг хэмнэжээ.

Хэмнэсэн зардлыг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулахаар төлөвлөсөн байна. НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар хөрөнгийн зардлын хэмнэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын зарцуулалтыг хэрхэн үр дүнтэй төлөвлөсөн талаар, төлөөлөгч Т.Отгонболд зардлын задаргааг НИТХ-ын ээлжит бус хуралдаанд дэлгэрэнгүй оруулах, нийслэлийн гэр хорооллын түлшний асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 5 дугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний зардлын санхүүжилтийг Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулахаар төсөвлөсөн” гэв.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдснээс үүдэж зөвхөн нийтийн тээвэрт сард 1.8 тэрбум, он дуустал 15 тэрбум төгрөгийн зардлын өсөлт гарсан. Үүнээс  гадна хот нийтийн аж ахуйн чиглэлийн ус суваг, хот тохижилт гээд дизель түлш хэрэглэж байгаа газруудын асуудлыг төсвийн тодотголоор шийдэх боломж байна уу” гэдгийг тодруулав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбатын танилцуулснаар шатахууны зардал 32 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээр хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив.

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД 176 АРГА ХЭМЖЭЭГ НЭМЖ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулсан. Энэ онд газар зохион байгуулалтын чиглэлээр 895 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Газар зохион байгуулалтын талаар НИТХ-ын 7 төлөөлөгчөөс 55 санал, нутгийн захиргааны байгууллагуудаас 65 санал ирүүлснийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, төслийг боловсруулжээ.

Газрын менежмент, газар зохион байгуулалт, нөхөн олговор олгох чиглэлээр нэмэлтээр 176 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд, үерийн эрсдэлтэй бүст буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд 8 дүүргийн нутаг дэвсгэрт 46.84 га газрыг дахин төлөвлөх, 66 байршлын 3177 нэгж талбарын 344 га газрыг нөхөн олговор олгох зэрэг ажил багтсаныг танилцууллаа.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр “газрын маргаантай иргэдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй гээд Ерөнхий сайдын санаачилсан “ Чөлөөлье” аяны хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газар, талбайг чөлөөлөх зэрэг асуудлыг  шийдвэрлэхэд шаардлагатай бодлогыг боловсруулж, төлөвлөлтөө хийгээд дараагийн хурлаар оруулж хэлэлцүүлэхийг даалгав.

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIII ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Мөн НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар,

  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай,
  • “Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор” НӨТҮГ-ыг  Хүүхэд залуучуудын хөгжлийн цогцолбор болгох өөрчлөх тухай,
  • “Агро сити” Эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөө батлах тухай,
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
  • “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг  хэлэлцэж, НИТХ-ын XIII дугаар хуралдаанаар хэлэлцэн батлахыг зөвлөлийн гишүүд дэмжлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 1 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 1 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 1 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 1 цагийн өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 2 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 3 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна 3 цагийн өмнө
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх 3 цагийн өмнө
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна 3 цагийн өмнө
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 5 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 5 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 5 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 5 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 6 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 6 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 6 цагийн өмнө