Испанийн бөс даавууны Inditex концерн болон Zara брэндийг үүсгэн байгуулагч Амансио Ортега дэлхийн хамгийн баян хүн болсныг Forbes-оос гаргасан Дэлхийн толгой баячуудын жагсаалт нотоллоо. Ингэснээр Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс дэлхийн толгой баячуудын жагсаалтын аман хүзүүнд бичигдэх болов.
Inditex-ийн хувьцааны үнэ эрс өссөн нь Амансио Ортегаг дэлхийд толгой цохиход хүргэжээ. Түүний хөрөнгийг 85 тэрбум ам.доллар гэж Fortbes тооцсон байна. Тэрбээр Билл Гейтсээс 200 сая ам.доллараар илүү гарчээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна