УИХ дахь МАН-ын бүлэг 32-ын бүлэг, 33-ын бүлэг гэсэн нэршилтэй болоод удаж байна. 33-ын бүлгийн хувьд бусад намтай хэл амаа ололцохдоо хялбар багйаа ч өөрийн намын 32-ын бүлэгтэйгээ хэл амаа ололцох нь хүндрэлтэй байгаа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүний томилгооноос тодорхой харагдсан. Гэсэн ч тэд ойлголцоод цааш явсан ч, дахиад л яриа хэлэлцээр хийх шаардлага тулгараад байна. Энэ нь мэдээж Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Уг асуудал ямартай ч Ч.Хүрэлбаатараар "туг тахиснаар" шийдэгдэх бололтой гэдгийг бид өмнөх мэдээлэлдээ дурьдсан. Тэгвэл яг одоо төрийн ордонд МАН-ын дарга М.Энхболдтой тус намын хоёр бүлгийн дарга нар уулзаж байна. Өөрөөр хэлбэл Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх нар Сангийн сайдын хоригийг яах ийхээ ярьж байгаа бөгөөд 33-ын бүлэг АН-тай хамтарч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь тодорхой болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна