МАН-ын Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Бага чуулганы гишүүдийн тоог нэмэгдүүлэх болон хяналтын хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм. Намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд МАН-ын зүгээс Бага чуулганы гишүүдийн тоог 369 болгон нэмэгдүүлэх юм. Мөн өнөөдөр МАН-ын генсек тодорно. МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх намын генсекээ солихгүй гэсэн байр суурьтай байгааг эх сурвалжууд тодотгож байна. Уг асуудлыг хэлэлцэх үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон заалнаас нэрээ дэвшүүлэхээр мөн яригдаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна