ХЯТАДЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ


Эдүгээ БНХАУ нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 60 гаруй хувийг нүүрснээс гарган авч байна. Тус улсын нүүрсний олборлолт жилд дунджаар 190 сая тонноор нэмэгдэж байгаа гэсэн баримт бий. Гэвч нүүрсний хэт өндөр хэрэглээ нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулахад шууд нөлөөлдөг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар Хятадад агаарын бохирдлын шууд нөлөөгөөр 1 сая гаруй хүн амиа алджээ.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн ч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа юм. Тиймээс нүүрсний хэрэглээг халж, сэргээгдэх эрчим хүчинд шилжих шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж, нараар ажилладаг станцуудыг ээлж дараалан байгуулж байна. Тухайлбал, Шар мөрний эрэгт 30 км квадрат талбайтай дэлхийн хамгийн том нарны станц барих төслийг эхлүүлжээ. Саяхан Хайнаньд мөн томоохон нарны ферм нээлтээ хийсэн юм.Ийнхүү Хятадын сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн огцом тэлэлт дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар тус улсын нарны эрчим хүчний станцуудын хүчин чадал 34 гига ваттаар нэмэгдсэн нь АНУ-ынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн 2017 оны эхний хагас жилийн байдлаар 8 гигибатт чадалтай өөр нэг станц ашиглалтад оруулжээ. Ингэснээр дэлхийн нийт нарны эрчим хүчний тэн хагасыг манай урд хөрш үйлдвэрлэж байна.

Хятадын Засгийн газар 13-р таван жилийн төлөвлөгөөнд 2020 он гэхэд нарны эрчим хүчний чадлыг110 гига ваттаар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Үүнд 2,5 триллион юань төсөвлөж, энэ салбарыг дагаад 13 сая ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж тооцжээ. Ирээдүйд нийт эрчим хүчний хэрэглээний 86 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, утаагүй орон болох юм.

"Хятад бол хэтийн төлөвлөгөөний дагуу маш хурдацтай хөгжиж байгаа тогтолцоо. Тийм болохоор энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж магадгүй" гэж Стэнфордын их сургуулийн судлаач Жеффри Бол онцолжээ. Хэрэв энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл уур амьсгалын өөрчлөлтөд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй юм. 20 жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний тухай ойлголтмөрөөдөл төдий байсан бол өнөөдөр биеллээ олж эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 21 минутын өмнө
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 43 минутын өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 1 цагийн өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 1 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна 2 цагийн өмнө
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв 3 цагийн өмнө
Nas Summit team давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээг сонголоо 3 цагийн өмнө
Монголын хамгийн анхны, хамгийн том автомашины их дэлгүүр үүд хаалгаа нээлээ 3 цагийн өмнө
Улаабаатарт өдөртөө 12 градус дуаан байна 5 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 21 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 23 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 23 цагийн өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 23 цагийн өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 23 цагийн өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ Өчигдөр
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан Өчигдөр
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана Өчигдөр