ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ ЦУВАА 49 КМ БОЛЖЭЭ


Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийнхөн хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд нүүрс тээвэрлэсэн автомашины цуваа өнөөдрийн байдлаар 49 км болж буурсан байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн яам болон тус үйлдвэрийн газраас томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайт боомтод өнгөрсөн долоо хоногт ажиллаж, тээвэрлэгч аж ахуй нэгжүүд болон хилийн тээвэрт оролцдог байгууллагуудтайгаа холбоо тогтоон хамтран ажилласан байна.

ЗТХЯ-ын АТБЗГ-ын дарга С.Батболд, АТҮТ-ын дэд захирал Ш.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг нь "Эрдэнэс таван толгой" ХХК, "Энержи ресурс" ХХК, орон нутгийн "Таван толгой" ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөжээ.

Энэ хүрээнд экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААНБ-ийн тээврийн хэрэгслийг хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа аж.

АТҮТ-өөс өнгөрсөн хугацаанд гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан аж ахуй нэгж байгууллагуудыг гэрээжүүлж, эзэнжүүлсэн ба үүний дагуу тээврийн хэрэгслийн тоо тодорхой хэмжээгээр өссөн ч хувь жолооч гэдэг ойлголт одоо байхгүй болжээ. Тус төвөөс хоёр сар тутам тээвэрлэгч ААНБ-тай уулзалт хийж, санал солилцдог бөгөөд ажилтныхаа нийгмийн баталгаанд анхаарч, дотоодын хууль тогтоомжуудыг мөрдөж ажилладаг болгох тал дээр ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг санууллаа.

Энэ сарын 13-ны өдрөөс хойш уурхайн ачилт хийгдээгүй зогссон бөгөөд нүүрс тээврийн зам өнгөрсөн 24 цагийн байдлаар 14 км урагшлаж, албаны хүмүүсийн тооцоолж байгаагаар 2-3 хоногийн дотор энэхүү цуваа хилээр гарна гэдгийг хэлсэн юм. Мөн тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсүүдтэй уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангах, гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа талаар дуулгалаа. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвллтийн программын дагуу тээвэрлэлт хийх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 32 минутын өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 37 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 56 минутын өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 1 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 2 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 2 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 7 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Хүүхдийн парк ажиллаж эхэллээ Өчигдөр