УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулганыхаа хуралд огт суудаггүй. Тэрээр тойргийнх нь иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх төсөв, мөнгөний бодлого гэх мэт чухал хуулийг батлахад оролцдоггүй мөртлөө Б.Хурцыг элчин сайд болгоход ирж кнопоо дарсан. Иргэдийнхээ асуудлыг ярихаар хойшоо сууж, найзынхаа асуудлыг ярихаар хуралдаа ирдэг УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэх татах үндэслэлтэй гэж хэсэг хуульчид үзжээ. Б.Гүнбилэг, М.Миеэгомбо, Ч.Жадамба нар өнөөдөр ийнхүү өргөдлөө Үндсэн хуулийн цэцэд өгсөн аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна