"ТӨРИЙН АЛБЫГ НАЙЗАН ДУНДАА ХАШДАГ ҮЗЭГДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО" ГЭВ


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах албан томилолт олон ястны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас эхэллээ.

Ерөнхий сайд тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга нутаг орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг "Хариуцлагын жил" болгон зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч байхыг онцгойлон анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг "Судлая" гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстойг анхаарууллаа.

Дарга, тухайн албан тушаалтан иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ алхам тутамдаа санаж, тэдэнд үйлчлэх ёстой гэв. Төрийн албыг найзан дундаа хашдаг, дарга, цэргийн ялгаа алдагдсан хавтгай үзэгдлийг таслан зогсоож, зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой гэлээ.

Сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг тухай бүр нь урамшуулж, саар ажилласан нэгэнд хариуцлага тооцдог байхыг аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд чиглэл болгов.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжихийг сануулж, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо.

Аймгийн удирдлагууд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Мөст- Эрдэнэбүрэнгийн замын ажлыг эхлүүлэх, "Ховд" дулааны станцын хүчин чадлыг нэмэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, онгоцны нислэгийг НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа. Мөн шатахууны тээвэрлэлтийг нээлттэй болговол тийзны үнэ 10-20 хувь хямдрах боломжтой тухай танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажиллагсадтай уулзаж, яаралтай түргэн тусламжийн автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Засгийн газар эмч, багш нарын цалинг нэмж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ. Тэрээр мөн өдөр аймгийн Онцгой байдлын газрын ажилтай танилцлаа.

Баруун бүсийн тулгуур Ховд аймаг 87 мянга гаруй хүн амтай. 3 сая гаруй малтай. Малаа таван төрөлд өсгөсөн. 283 аж ахуйн нэгж 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 1,300 гаруй ажлын байр шинээр бий болгосон.

Нүүрсний үнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хямд үнээр нийлүүлдэг байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.42.121
2018/03/23
0
0
ТӨРИИН АЛБАНЫХНЫ НЭР ГЭЖ УЛ ХАВИАР БАЙНА ДААА ЯВЖ БАЙГ УУ ТА ЯРЬЖ ЧАДАЖ БАЙНА ХИИЖ ЧАДАХГҮЙ БАС НЭГ ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ
Хариулах
202.179.26.2
2018/03/21
0
0
энэ замөараагүй хийсэн морины уралдаан засгийн нэрийг алж байгаа нь үнэн
Хариулах
202.179.8.186
2018/03/20
0
0
таны нэрээр ТӨХК-нд шургалчихаад архидаад ажилдаа ирдэггүй хүнийг яах вэ
Хариулах
103.14.36.6
2018/03/20
0
0
Ерөнхий Сайдаа.Нөгөө зарчим ярьдаг Шадар , зөвлөх нар чинь Дүнжингарав хийж таны итгэлийг -Ингэж хариуллаа даа .
Хариулах
Шинэ мэдээ
П.Сайнзориг: Шуурхай ажиллаж олон нийтийн эргэлзээг нэг талд нь гаргана 5 цагийн өмнө
Тавантолгой ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал П.Мөнхтуул: Манай уурхайгаас хулгайн нүүрс гарах ямар ч боломжгүй 6 цагийн өмнө
Иргэн: Та нараас ичээд Чингис хааны хөшөө буруу харах гэж байна, мөнгөө авъя, ямар шир юм бэ? 6 цагийн өмнө
Жүжигчин Р.Адьяа: Энэ залуус зүгээр л талбайг тойрох гэж ирээгүй шүү, хулгай хийчихээд ордонд гүрийгээд суугаад байж болохгүй 6 цагийн өмнө
С.Амарсайхан: Нүүрсний хулгайг одоо л өргөн хүрээнд шалгаж дуусгахгүй бол ирээдүйд ч хардлага тасрахгүй 7 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Намайг дөрвөн жилийн турш шалгаад дууссан, би олон удаа гүтгүүлж, доромжлуулж байна 8 цагийн өмнө
Жагсагчид: Бээлий маань цоорсон ч төрийг бээлий авч өг гэсэнгүй, нэрсээ л зарлачих 8 цагийн өмнө
"Тавантолгой" ХК-ийн захирал Ж.Доржсүрэн: 340 мянган тонн нүүрс шатсан 8 цагийн өмнө
Нүүрсний хулгайн мөнгө “Жаргалант”-ын аманд хаус болжээ 9 цагийн өмнө
Төрийн ордон эзэнгүй, УИХ-ын зарим гишүүн нэрээ хаалган дээрээсээ авчээ 10 цагийн өмнө
Нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой 2 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна 11 цагийн өмнө
Казахстанд хаус хороолол барьсан гэх Х.Нурлатыг хорих санал гаргалаа 12 цагийн өмнө
О.Батнайрамдал: Өнөөдрөөс дизель түлшний нийлүүлэлт хэвийн болно 13 цагийн өмнө
​Шүүх: А.Сүхбатын хамаарал бүхий компаниар Хөгжлийн банкинд 25.9 тэрбум төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэлээ 13 цагийн өмнө
Б.Ганхуягийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргалаа 13 цагийн өмнө
Нүүрсний хэргээр саатуулагдсан дөрвөн хүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо 13 цагийн өмнө
Хулгайн нүүрсний мөнгөөр Казахстаны Алмата хотод орон сууцны хороолол барьсан хэрэг шалгагдаж байна 14 цагийн өмнө
Шууд асууя: Нүүрсний хулгайн жинхэнэ, том эздийг АТГ илрүүлж чадах уу? 14 цагийн өмнө
Шинжилгээнд хамрагдсан иргэдээс 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмчилгээг эхэлсэн 15 цагийн өмнө
ЭМЯ: Халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилж, эдгэж байна 15 цагийн өмнө