Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооны хуралдаанаар С.Баярцогтод хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцээд хөөх шийдвэр гаргажээ. Үүний өмнө Улс төрийн зөвлөлөөс С.Баярцогтод хариуцлага тооцож, намаас хөөх ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан юм. Швейцарийн дээд шүүх Рио Тинто корпорацид Оюутолгой төслийг Монголын талаас хариуцаж ажилласан Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд Швейцарийн банкин дахь дансны үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан юм. Түүнийг авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгаад байгаа юм. С.Баярцогт нь 2008 онд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа дээрх дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна