УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Admin
8 цагийн өмнө

УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр (2018.04.30) Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Жэйсон Аллфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад гүйцэтгэх захирлын зөвлөх Варик Вайт, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Д.Нгүен нар оролцсон юм

Төлөөлөгчид Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Дэлхийн банк, ОУВС, IFC зэрэг санхүүгийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн, үр дүнгийн талаар танилцуулав. Мөн төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой хэмээн онцоллоо.


УИХ-ын гишүүн З.Нарантуяа Дэлхийн банк, ОУВС-ийн санхүүгийн дэмжлэг, хэрэгжүүлж буй хөтөлбөр нь богино хугацааны зорилт буюу төсвийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн орчинг сайжруулах, төсөв санхүүгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад үр дүнгээ өгч байгаа хэдий ч цаашид өсөлтийг тогтвортой байлгахад чиглэсэн урт, дунд хугацааны бодлогын зорилтыг тодорхойлоход Дэлхийн банк, ОУВС илүү анхаараасай гэж хүсч буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн нэг салбараас хамааралтай эдийн засгийн эмзэг эрсдэлтэй байдал үргэлжилсэн хэвээр байгааг дурдаад, ялангуяа ядуурлын хувь хэмжээ дорвитой буурахгүй, өрхийн орлогын бодит өсөлтөд ахиц гарахгүй, нийгмийн давхрагуудын орлогын түвшний ялгаа их байгааг онцолж, үүнд анхаарсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь Засгийн газарт зөвлөх, мөн орон нутгийн хөгжлийн шинэ бодлого стратегийг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай ажиллах цаашдын хамтын ажиллагаагаа чиглүүлэхийг төлөөлөгчдөөс хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 1 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 4 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр