​ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлэв. Дараа нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүдийн нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг 1997 онд баталснаас хойш 20 гаруй жил өнгөрч байна. Хуульд хүний нүдэнд ил үйлдэгддэг буюу гудамж талбайд үймээн самуун гаргах, танхайрах гэх мэт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар зохицуулсан ч өнгөрсөн хугацаанд бодлогын томоохон зохицуулалтууд буюу гэмт хэрэг үйлдэгдэх, гэмт хэргийн золиос болох нөхцөл шаардлага, шалтгааныг арилгах талаарх зохицуулалт хангалтгүй явсаар ирлээ" гээд санаачилсан хуулийн төсөлдөө гэмт хэрэг зөрчлийг тогтоох, арилгах, шинээр бий болохоос урьдчилан сэргийлэх тухай нарийвчлан тусгаснаа хэлэв. Мөн, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар зөвхөн нүдэнд ил харагдах ахуйн хүрээний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан бол Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ил болон далд үйлдэгддэг бүхий л гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байна. Төсөл санаачлагч танилцуулгадаа хууль сахиулагчдад зөвхөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмц гэж үүрэг өгөх бус, хууль сахиулагчдыг бэлтгэх, сургах, техник тоног төхөөрөмж, ажиллах баталгаагаар хангах,нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байх зохицуулалт хийснээ онцолсон. Үргэлжлүүлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл хийлээ.Төгсгөлд нь хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо хэлсэн. Тэд, "Технологийн хөгжлийн энэ үед гэмт хэргийн төрөл цахим орчинд шилжиж байгаа учир энэ талаар хуульд нарийвчилсан зохицуулалт шаардлагатай. Одоогийн хуульд урьдчилан сэргийлэх ажлыг хэт ерөнхий байдлаар тусгасан, урьдчилан сэргийлэх ажлын зардал төсөвлөдөг хэдий ч хүрэлцдэггүй. Урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй тул энэ ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг хуулиар зохицуулах шаардлагатай" гэх зэргээр саналаа хэлэв. Энэхүү хэлэлцүүлэгт холбогдох хууль хяналтын байгууллагын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг хөтлөн явуулсан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Б.Ундармаа нар ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 3 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 3 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 16 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 19 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 19 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 19 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 20 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 21 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 21 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна Өчигдөр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо Өчигдөр
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! Өчигдөр
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ Өчигдөр
"20 жилийн настай БОРДЮР" Өчигдөр
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ Өчигдөр
Улаанбаатарт 27 градус дулаан байна Өчигдөр