Монголын багш нарын VII их хурал энэ сарын 11-ний өдөр Төрийн ордонд болсон. Тус хурлыг дуусах өдөр Завхан аймгаас оролцсон багш цус харвалтын шалтгаанаар амиа алджээ.
Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Завхан аймгийн Жаргалант цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Байгалмаа нь хурал дуусахад ухаан алдсан байдалтай байсан ажээ. Улмаар түргэн дуудаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч цус харвалтын шалтгаанаар энэ сарын 17-ны өдөр амиа алдсан юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна