А.ГАНБААТАР, Ц.САНДУЙ НАРЫГ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭСЭН ЗҮЙЛ АНГИАР БУРУУТГАЖЭЭ


Хуулийнхан олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг аваад байгаа. Ерөнхий прокурорын тушаалаар өмнө ЖДҮ, 60 тэрбум зэрэг томоохон хэргүүдийг шуурхай шалгах цагдаа, прокурор, авлига, тагнуулын байгууллагуудын нэгдсэн ажлын хэсэг байгуулж байсан удаатай. Тэгвэл дээрх хэргүүдийн шалгалт эхнээсээ шувтарч эхэлжээ. ТЕГ-аас 60 тэрбумтай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар өчигдөр прокурорт хүргэсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарт төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгажээ. Харин иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бололтой.

Хэргийг сануулбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг дэгдсэн. Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол хаад" группийн захирал А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох схем ярилцсан бичлэг гардаг.Уг бичлэг нь 2014 оноос эхлэлтэй. Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 1-нд "Шинэ Монгол хаад" группийн захирлуудын зөвлөлийн хурлаас тус компанийн гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг иргэн Г.Доржзодовтой контрактын гэрээ байгуулж, Стратеги хариуцсан албан тушаалд томилохыг үүрэг болгосон гэдэг. Г.Доржзодов албан тушаалдаа томилогдоод удаагүй байхад нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц зохион байгуулалт, мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын төв штабын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн санхүүжилтийн схем зэргийг нэгтгэн үзүүлэх илтгэл боловсруулах ажилд туслуулжээ. Үүний дагуу Ц.Сандуй, А.Ганбаатар нар дээрх 60 тэрбумын схемыг танилцуулсан нь олон нийтэд ил болсон бичлэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таен монголд тоглолтын хамтрагчаар Солонгосын шар айргийн брэнд Терра сонгогджээ 3 цагийн өмнө
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 3 цагийн өмнө
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 4 цагийн өмнө
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 5 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 5 цагийн өмнө
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 7 цагийн өмнө
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 7 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 8 цагийн өмнө
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа 8 цагийн өмнө
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ 8 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно 8 цагийн өмнө
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ Өчигдөр
О.Алтангэрэл: 10 ээжийн 2-3 нь арай гэж тэтгэлгээ авдаг Өчигдөр
Зарим байршилд зам хаана Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралт тав боллоо Өчигдөр
Н.Номтойбаяр: Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа Өчигдөр
ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо Өчигдөр
АН-аас томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө Өчигдөр