Монгол Улсаас ОХУ-ын Улаан Үүдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Түгдэнгийн Мөнхбатад есдүгээр сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Дрезден дүүргийн шүүхээс гурван жил, есөн сар хорих ял оноосон гэдгийг Германы saechsische.de сайт мэдээллээ.
Түүнтэй хамт баривчлагдсан жолооч Эрдэнэбаатарын Оргилыг суллах шийдвэрийг тус шүүх гаргасан байна.
ХБНГУ-ын цагдаа нар 2018 онд А17 дугаартай хурдны замаар явж байсан дипломат дугаартай, консулын газрын машиныг зогсооход Монголын худалдааны атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар нь зөвхөн эмчийн зөвшөөрлөөр л олгодог долоон хайрцагт хийсэн 150,000 ширхэг, тайвшруулах, мансууруулах үйлчилгээ бүхий 40,000 еврогийн үнэ хүрэх Lorazepam бэлдмэл тээвэрлэж явсан нь илэрсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: LIVETV.MN
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна