​ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН МӨНГӨӨР ГЕНЕРАЛУУД ХИЙГЭЭД УЛСТӨРЧИД ГАРАА УГААЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Өнөрцэцэг
2019/09/30


Төмөр зам шинээр барина гэж олон жил ярьсан ч бодит ажил болсон нь үгүй. Гэхдээ энэ онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замтай болчихно гэсэн горьдлого, хүлээлт нийгэмд асар хүчтэй бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын лоббигоор хүчтэй эхэлсэн, анх удаагаа монголчууд бие даан томоохон бүтээн байгуулалт хийх гэж байгаа зэргээрээ олны анхааралд хэдийнэ орсон.

Гэвч энэ ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга барилгын цэргийн 017 дугаар ангид ажиллах үеэрээ барилгын цэргийн нийт ангийг төмөр замын бүтээн байгуулалтад дайчилсан уу гэдгийг Жанжин штабын дарга, генерал А.Ганбатаас лавласанд эрхэм генералын Ерөнхийлөгчид өгсөн хариулт тэнд байсан албаны хүмүүсийг гайхшруулж орхисон байна. Түүний "017 дугаар ангийг барилгын цэргийн ангид огт ирж байгаагүй, ер нь барилгын цэргийн анги гэж байдаг юмуу" хэмээсэн нь олон хүнд гайхшрал төрүүлж. Ерөнхийлөгч ч ийм хариулт ирнэ гэж төсөөлөөгүй биз, төмөр замын ажлын бүтээн байгуулалтад хайнга хандаж байгаа түүнийг зандран, ажлаа өгөхийг шаардсан сурагтай. Манай улсад албан ёсоор хэд хэдэн барилгын цэргийн нэртэй анги нэгтгэл байдгийг генерал А.Ганбат мэдэн будилсан уу, эсвэл өөр учир байв уу. А.Ганбат нь 2009 онд Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байхдаа гурван хүүхдээ цэргийн ангиудад олон жилийн турш ажилладаг мэтээр бүртгэн, хий цалинжуулж байсан хэргээр АТГ-т шалгагдан, ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Гэвч түүнийг энэ удаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд буцаан авчирсан гэх "бор шувуу" Зэвсэгт хүчний салбарт нисдэг юм билээ. Эндээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нэр муутай генералыг яагаад авчрав, тэр хүн нь ажлаа яагаад хариуцлагатай хийсэнгүй вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Барилгын цэргийн ангиудыг бүхэлд нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дайчлаагүй, ажиллах хүч хангалттай гаргаагүйгээс болж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажил талдаа ч ороогүй гэсэн мэдээлэл байна. "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын нийт урт 414.6 км. 2019 оны 11-р сард төмөр замын далангийн ажил дуусах төлөвлөгөөтэй. Гэтэл дөнгөж 50 км далан баригджээ. Шинэ төмөр зам барьж байгуулахад нийт 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллана хэмээн тооцоолж байсан. Одоогийн байдлаар 500 орчим цэрэг, нэг сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтад ажиллах боловсон хүчнийг байрлуулах байр сууц, хоол хүнс, техник хэрэгсэл гээд бүхий л ажлын гүйцэтгэтгэлд тендер зарлахгүйгээр шууд гэрээгээр сонгон авсан байдаг. Хачирхалтай нь, ямар компаниуд хэдэн төгрөгийн гэрээт ажил авсан мэдээллийг маш нууцын зэрэглэлд багтаасан байна. Энэ мэт байдал сүржин эхэлсэн төмөр замын ажил даржин төгсгөлтэй болчихсон юм биш байгаа гэх хардлагыг төрүүлэв.

Маш нууц хэмээн хаалттай мэдээлэлд оруулж, нууцалсны цаана иргэдэд очих ёстой байсан 1072 ширхэг хувьцааны мөнгөөр төмөр зам барьж байгаа нэрээр генералууд хийгээд улс төрчид, эрх мэдэлтэнгүүд нийлж гараа угааж байх магадлал байна. Хууль, хяналтын байгууллагууд үндэсний гэх тодотголтой бүтээн байгуулалтын энэхүү ажлын төсөв санхүү, гүйцэтгэлд анхаарал хандуулж үзэхэд гэмгүй болжээ.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 7 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 9 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 9 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 10 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 11 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 11 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 15 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 16 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 16 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр