Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна